Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/06/04-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЛГЭР ЖИШЭЭ – “Эрх чөлөө” хотхон

Б.Ану
2014 оны 6 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Сонгинохайрхан дүүргийн  24-р хороо Салхитын аманд байрлах 12 айлын “Эрх чөлөө хотхон” ашиглалтанд орох дөхжээ. 

Энэхүү хотхоныг онцолсон нь ямар учиртай вэ гэхээр хотхоныг ямар нэгэн барилгын компани барих, босгох ажлыг хийгээгүй. Иргэд өөрсдөө санаачлан ийн нэгэн тохилог хотхоныг бий болгожээ. 

Тодруулбал 12 сэтгүүлч нийлэн арилжааны банкнаас зээл аван “Эрх чөлөө” хотхоныг босгосон байна. 

2012 онд 12 айл газраа нийлүүлэн шинээр зохион байгуулалтанд оруулж амьдрах таатай нөхцлийг бүрдүүлсэн хотхон байгуулахаар шийдэж ярилцаж эхэлсэн байна. Хотхоны хашааг 12 айл хамтран өөрийн хүч нөөц бололцоогоо ашиглан хийсэн байна. 

Нэг айл нь дунджаар 99 метр2 талбайтай энэхүү байшингуудыг анхны материалыг худалдан авах зардалд банкнаас авсан 40 сая төгрөгийг зарцуулжээ. 
Харин халаалтын асуудал, гаднах тохижилт, дотоод засал зэргийн зардлаа өөрсдөө явцын дунд гаргасан байна. 

Тэд цэвэр усны найдвартай эх үүсвэр, 380 мВт-ын хүчин чадал бүхий эрчим хүчний найдвартай эх үүсвэр, 12 айлын нэгдсэн халаалтын систем зэргийг цогцоор шийдэх гэсээр хоёр жил энэхүү хотхон дээрээ ажиллажээ. 

Харин гаднах талбайд усан оргилуур, сагсан бөмбөг, гар бөмбөг, хүүхдийн тоглоомын талбай барьж байгуулан 24 машины дулаан граш, 24 машины ил зогсоол, явган хүний зам, уурын зуухын барилга, манаачийн тав тухтай барилга зэргийг шийдсэн байна. 

Сэтгүүлчдийн энэхүү хотхонд Хотын дарга Э.Бат-Үүл зочлон тэдний санаачлагад сайшаалтай хандаж нийслэлийн гэр хорооллыг яг л ийм болгохыг хүсч байгаагаа илэрхийлжээ. 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8