Олон улсын хөтөлбөрийн сургалттай Төрийн өмчийн ерөнхий боловсролын “Шинэ эрин”, “Шинэ эхлэл”, “Монгол тэмүүлэл” сургуульд суралцах хүсэл сонирхолтой сурагчдыг сонгон шалгаруулалтад урьж байна.
Тавигдах шаардлага:
- 2013-2014 оны хичээлийн жилд Ерөнхий боловсролын сургууль /Кембрижийн (CIE) болон Олон улсын бакалавриатийн (IB) хөтөлбөрөөр хичээллэж буй сургууль хамаарахгүй/-ийн V, VIII ангийг төгсөж, 2014-2015 оны хичээлийн жилд VI, IX ангид суралцах сурагч байх
- VI ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн V ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 90 буюу түүнээс дээш байх
- IX ангийн сонгон шалгаруулалтад оролцох сурагчдын хувьд ерөнхий боловсролын сургуулийн VIII ангид судалсан хичээлүүдийн жилийн эцсийн үнэлгээний дундаж хувь нь 80 буюу түүнээс дээш байх.
Бүрдүүлэх материал:
- Суралцахыг дэмжсэн эцэг, эх, асран хамгаалагчийн гаргасан хүсэлт
- Төрсний гэрчилгээний хуулбар /Бүртгүүлэхдээ эх хувийг авч ирнэ./
- Сурагчийн хувийн хэрэг
- Сурагчийн одоогийн сурч буйг болон үнэлгээний дунджийг баталгаажуулсан сургуулийн тодорхойлолт
/ЖИЧ: Бүртгүүлэхдээ хүүхэд өөрийн биеэр ирнэ./
Бүртгэл өнөө өглөөний 08.00 цагаас эхэлсэн. Зургаадугаар сарын 6-ны 17.00 цаг хүртэл Боловсролын үнэлгээний төвийн байранд үргэлжилнэ.
Авах шалгалт:
- VI ангид элсэх сурагчдаас математикийн хичээлийг тестээр, IX ангид элсэх сурагчдаас математикийн хичээлийг тестээр, англи хэлний шалгалтыг тестээр шалгалтыг тус тус авна.
- Шалгалтыг 2014 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 11.00 цагаас зохион байгуулна
- Шалгалт өгөх газар болон суудлын хуваарийг бүртгэл дууссаны орой буюу 2014 оны 06-р сарын 06-ны орой 21:00 цагаас хойш бүртгэлийн хуудас дээрх холбоосоор орж харна.
- Шалгалтын дүнг 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn/lab цахим хуудсаар олон нийтэд мэдээлнэ.
Жич: Бүрдүүлэх материал дутуу, сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагын аль нэгийг хангаагүй сурагч сонгон шалгаруулалтад хамрагдах боломжгүйг анхаарна уу.
Тодруулгыг Боловсролын үнэлгээний төвийн 70119498, дугаарын утсаар лавлаарай.
БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
|