Өнөөдрийн байдлаар Хангай нуруунаас эхтэй Идэр, Хануй, Чулуут , Хойттамир, Урдтамир, Хожуул, Хомын хоолой, Шаргалжуут, Цагаантуруут, Онги, Хэнтэй нуруунаас усжих Туул, Хэрлэн, Сэлэнгэ мөрний адаг болон Орхон голын эх Алтай нурууны Булган, Сагсай голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгджээ.
Үүний улмаас Тээл, Хомын хоолой, Хэрлэн гол Багануур дүүрэг, Халх гол Ялалт баг орчмоор үерийн түвшинг 5-30 см даван үерлэж байна.
Мөн Хангай нурууны арын Идэр, Чулуут, Урдтамир, өврийн Буянт, Хожуул, Завхан, Зүйл, Байдраг, Шаргалжуут, Онги, Зэгстэй, Хэнтэй нурууны баруун хажуугийн Хүдэр, Шарын гол, Ерөө, Тэрэлж, Улиастай, Туул, зүүн хажуугийн Хурх, Барх, Хэрлэн, Халх гол болон Алтай нурууны Буянт, Долооннуур, Увс нуурын савын Хархираа, Түргэн, Сэлэнгэ мөрний дунд болон адаг Орхон голын эхээр олон жилийн дундаж түвшинг 15-60 см давсан байна.
Иймд дээрх гол мөрний сав газраар нутаглаж буй малчид, ард иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Үертэй байгаа голууд /ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛ ҮЗЭЖ БОЛНО/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|