Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

Улаанбаатарын иргэдийн 50 гаруй хувь нь 15-44 насныхан

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 10 сарын 2
iKon.MN
Улаанбаатарын иргэдийн 50 гаруй хувь нь залуучууд

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод 1 226 991 иргэн амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Энэ нь 4 жилийн өмнөхтэй харьцуулахад нийслэлийн хүн ам 15 орчим хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийслэлийн нийт хүн амын  580981 нь эмэгтэй, 646010 нь эрэгтэй. Харин насны бүлгээр ангилбал 15 хүртэлх настай хүүхэд  320354, 15-44 насны  651613,  45-59 насны 178753, 60-100 насны 76232, 100 ба түүнээс дээш насны 27  иргэн байна.

Улаанбаатарт 15-44 насны иргэн 50 гаруй хувийг эзэлж байна

Өнгөрөгч онд 5699 хос шинээр гэр бүл болж,  821 хос гэрлэлтээ цуцлуулжээ. Шинээр 33324 хүүхэд мэндэлсэн байна.

Улаанбаатар хотод 317131 өрх амьдарч байгаагаас 23826 нь өрх толгойлсон эмэгтэй  байгаа аж.