Энэ жил нийслэлийн хэмжээнд 54,9 км замыг өргөтгөн шинэчилж, 40,4 км зам шинээр барина.
Одоогоор хийгдэж эхэлсэн байгаа замын өргөтгөл, шинэчлэлийн ажлуудыг танилцуулья.
- Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлийн
- Гурвалжингийн гүүрээс ТЭЦ-3 явах чиглэлд Дунд голын доод гүүрийн засварын
- Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн
- Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих
- Яармагийн гүүрийн баруун талд барьсан түр гүүрийн холбоос хоёр талын 0.5 км замын
- Шаргаморьт-Жигжидийн уулзвараас Гүнтийн даваа чиглэлийн 5 км зам барих
- Сэлхийн зуслангийн 4.5 км зам барих
- Нисэхийн 13.7 км, Био-Шувуу чиглэлийн 22.5 км авто зам
- Дүнжингарав худалдааны төвийн уулзвараас Улиастай чиглэлийн 6 км авто замуудын ажил хийгдэж байна.
Ажлын явц:
Дунд голын хуучин гүүр
Дунд голын доод гүүрийг 1975 онд анх барьсан бөгөөд энэ гүүрийн баруун талд өнгөрөгч 2013 онд шинэ гүүр барьж байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн юм.
Нийслэлийн Авто замын газраас “ЗМЗ” ХХК-тай гэрээ байгуулж, тус компани хуучин гүүрийг засварлаж 7 сарын 10-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ажиллаж байгаа юм.
Замын ажлын явцад гүүрийн тулах хэсгүүдийг өргөж засах диафрагмм шинээр нэмж хийх, завсарын бетон, тэгшилгээний бетон, компенсатор, явган хүний зам, дугуй цохигч, гүүрийн хайс, хучилт зэрэг ажлуудыг хийнэ.
Өнөөдрийн байдлаар завсрын бетон, дам нурууг засварлаж, гүүрэн доор ригелээс дээшхи тулгуурын засварын ажлуудыг гүйцэтгээд байна.
Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэл
Хувьсгалчдын гудамж буюу телевизийн эцсээс Баянхошуу чиглэлийн 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэхээр “Экспресс зам” ХХК-ийн замчид ажлаа эхэлсэн байна.
Замын зурваст 200 гаруй объект, үүнээс 78 айлын хашаа, байшин, дэлгүүр зэрэг объект орсон учраас нийслэлийн Өмчийн харилцааны газраас мэдэгдэл хүргүүлж, замын зурвасыг чөлөөлж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар замын газар шорооны ажил эхэлсэн, 5 хиймэл байгууламжийн ажил эхлэх шатандаа байгаа бөгөөд 2014 оны 10 сарын 30-нд хүлээлгэж өгөх гэрээтэй юм.
Богд уулын арын зам
Баянзүрхийн товчооноос Богд уулын араар Яармагийн гүүр хүрэх 17.6 км авто зам шинээр барих ажил он дамжин үргэлжилж байна. "ЭСТО" ХХК ажлаа 3 дугаар сард эхлүүлж, Зайсангийн хойд гүүрийг шинэчлэх, төмөр замтай огтлолцсон гүүр барих зэрэг ажлуудаа хийж эхэлжээ.
Нийт замын уртад далангийн үе, хөлдөлтөөс хамгаалах үеүд, буталсан чулуун суурийн ажил хийх юм. Энэ оны 8 сарын 01-нд хүлээлгэж өгөх гэрээтэй ч замыг баяр наадмаас өмнө дуусгахаар ажиллаж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|