Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Энэ жил нийслэлд хийгдэх бүтээн байгуулалтууд

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 3 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Даваа гариг бүрт болдог “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл оролцлоо. Тэрбээр 2014 онд хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцууллаа.

Улаанбаатар хотод энэ онд хийгдэх ажлуудыг ОНЦЛОН хүргэж байна.

Хотын захиргааны шинэ байр ийм болно

1. “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг энэ онд эхэлнэ. Азийн хөгжлийн банктай хамтран 10 жилийн хугацаатай гурван үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөрийн эхний шатанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эхлүүлнэ, нийслэлийн төсөвт 16,6 тэрбум төгрөг тусгажээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөр

2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийх бөгөөд эхний ээлжинд таван дүүргийн 12 байршилд нийт 970 га талбайд төлөвлөлт хийнэ. 

Гэр хорооллын дахин төлөвлөлт

3. Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх 52 байршилд 15309 га-д байр зүйн зураг, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, газар өмчүүлэх ажлыг эхлүүлнэ.

Газар өмчлөл

4. Бичил бизнес, жижиг дунд үйлдвэрийг дэмжих Бичил зээлийн сан байгуулна. Нэг хороонд 100 сая төгрөг байхаар тооцож 15,2 тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Бичил зээл олгох журам боловсруулж байна.

Бичил зээл олгох журам боловсруулж байна

5. Энэ онд нийслэлд канад технологийн 17 цэцэрлэг, цэцэрлэг, сургуулийн цогцолбор 16 баригдаж, цэцэрлэг 6700 ороор, сургууль 10500 гаруй суудлаар нэмэгдүүлнэ.

Боловсролын салбарт хийгдэх ажил

6. Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр энэ онд 36 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Өнгөрсөн онд 20 орчим км замын өргөтгөл шинэлэлтийн ажил хийгдсэн бол энэ онд 55 орчим км замын өргөтгөлийн ажил өрнөнө. Шинээр 44 гаруй км зам баригданаБайгалийн чулуун зам, гүүрийн засвар шинэчлэлт, автомашины нүхэн гарц, явган хүний гүүрэн гарцын ажил хийгдэнэ. Эдгээрт нийт 74 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Улаанбаатар хотын автозамын сүлжээг сайжруулах чиглэлээр

7. Улаанбаатар хотыг 2030 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөнд 2020 он гэхэд нийслэл метротой болох хөтөлбөр багтсан. Ажлын зургууд хийгдэж байгаа, барилгын ажил 2016 онд эхэлнэ.

2020 онд нийслэл метротой болно

8. “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөр боловсруулсан, 2020 он хүртэл үргэлжилнэ. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр компани, аж ахуйн нэгж албан байгууллагаасаа, иргэд гэрээсээ мэдээлэл үйлчилгээгээ авдаг болно.

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр
Нийтийн тээврийн ухаалаг системд 13,3 тэрбумыг зарцуулна

 

9. Орон сууцны зээлийн шинэ хөтөлбөр эхлүүлэхээр иргэдээс судалгаа авч эхэлжээ. Энэ нь цалингаас өөр нэмэлт орлогогүй иргэдэд зориулсан хөтөлбөр байх аж.