Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

ШУТИС-ийн замыг хаах үеэр хөдөлгөөнд орох өөрчлөлтүүд

Х.Алтанзагас, iKon.mn
2014 оны 4 сарын 29
iKon.MN
Сэлбийн гүүр шинэ болно

БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжны 0.9 км авто зам болон гүүрийн өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг явуулж байгаа юм.

Ингэснээр 2 урсгалтай 3 эгнээ авто зам барьж, Сэлбэ гол дээрх хуучин гүүрийг буулгаж шинээр 74 уртааш метр гүүр барина

Хөгжим бүжгийн урд зам ийм болно

Зам барилгын ажилтай холбогдуулан өнөөдөр 22:00 цагаас эхлэн ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11-р хорооллын уулзвар хооронд болон Сэлбэ гол дээрх гүүрийн хөдөлгөөнийг түр хугацаанд хэсэгчилэн хаахаар болсон тухай бид мэдээлсэн.

ШУТИС-ийн замыг хаана

Харин энэ хугацаанд жолооч та аль замаар явж болох, нийтийн тээврийн хэрэгслийн маршрут хэрхэн өөрчлөгдөж байгаа талаарх мэдээллийг хүргэе.

Зүүнээс ирж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хориглох учир ЖОЛООЧ та бүхэн

- Их тойруугийн гудамж буюу 100 айлын зам, Энхтайвны өргөн чөлөө, 11-р хороолол дундахь замыг сонгон хөдөлгөөнд оролцох боломжтой. 

- Сэлбийн гүүрийг  хааж, шинээр түр гүүр байрлуулсан учраас баруунаас зүүн тийш явах тээврийн хэрэгслүүд шинээр байрлуулсан төмөр гүүрээр нэвтрэн замын хөдөлгөөнд оролцоно.

 

- Харин  зүүнээс баруун тийш зорчиж байгаа  тээврийн хэрэгслүүд Токиогийн гудамж/Чингис зочид будлын урд талаар/-аас Энхтайвны өргөн чөлөө орох замыг сонгон зорчих боломжтой юм байна.

Нийтийн тээврийн газраас тухайн хэсгээр зорчдог хэдэн хэдэн чиглэлд өөрчлөлт оруулсан байна. 

М:7, М:9 чиглэлүүд 2014 оны 4 дүгээр сарын 29-ний орой 22:00 цагаас 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явах бол  М:7 чиглэл буцахдаа Их сургуулийн гудамжаар явна. 

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/

 

М:6, М:7, М:9, М:10, М:15, М:35, М:44 маршрутын том оврын автобуснууд нь ШУТИС-ийн  уулзвараас баруун гар тиийш эргэн Эрхүүгийн гудамж буюу 11-р хорооллын замаар явж үндсэн маршрутдаа орно.  

Мөн 2014 оны 05 дугаар сарын 02-ны орой 22:00 цагаас 05 дугаар сарын 04-ний өдрийн 06:00 цаг хүртэл хугацаанд нийтийн тээврийн үйлчилгээний

/ЗУРАГ ДЭЭР ДАРЖ ТОМРУУЛЖ БОЛНО/

 

М:5, М:7, М:8, М:9, М:11, М:16, М:18, М:26, М:33, М:51, М:56б  чиглэлүүдийг  МУБИС-иас  хойш Бага тойруугын замаар яваад Ерөнхий сайд А.Амарын гудамж буюу СТӨ-ний арын замаар явахаар,

М:14, М:21, М:55, ХО:Шаргаморьт, ХО:Налайх, ХО:Городок, ХО:Ургахнаран хороолол, ХО:Хужирбулан чиглэлүүдийг Их сургуулийн гудамж буюу Чингисийн талбайн баруун талын замаар явахаар түр хугацааны төлөвлөлтийг хийжээ. 

Замын хөдөлгөөнийг 2014 оны 11 сарын 1-нээс нээхээр төлөвлөж байгаа аж.