Бээжингийн гудамж буюу ШУТИС-ийн баруун хойд уулзвараас 11 дүгээр хорооллын уулзвар хүртэлх 0.9 км замыг өнөөдөр 22.00 цагаас эхлэн түр хугацаагаар хаана.
Ингэхдээ авто замын хойд талын урсгалыг эхэлж хаахаар болжээ.
Мөн энэ хугацаанд Чингис зочид буудлын баруун хойно байрлах Сэлбийн гүүрний замын хөдөлгөөнийг хязгаарлана.
БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Бээжингийн гудамжийг иж бүрэн тохижуулж буй бөгөөд авто замын засвараас гадна 74 метр урттай Сэлбийн гүүрийг өргөтгөж шинэчлэхээр болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!