Дэлхийн Харшлын Байгууллага (ДХБ)-аас “Дэлхийн харшлын долоо хоног” өнөөдрөөс 13-ны хооронд “Анафилакси - Харшил хүндэрч үхэлд хүргэх шалтгаан” гэсэн уриан дор эхэлж байна.
Энэ өвчний талаар Улсын клиникийн I эмнэлгийн профессор, Харшил судлалын тэргүүлэх зэргийн эмч Т.Рэгзэдмаа зэрэг мэргэжлийн хүмүүс мэдээлэл өглөө.
Анафилакси гэдэг нь хоол хүнс, эм, эмийн бодис, шавьжинд хатгуулах зэрэг голлох шалтгаануудаар үүсэж, тэдгээрт өртсөний дараагаар хэдхэн минут эсвэл хэдхэн цагийн дотор гэнэт харшлын хүнд хэлбэрийн хариу урвалаар илэрдэг хам шинж.
Анафилаксийн үед илрэх шинж тэмдэгүүд:
Хэрэв зөв, яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхгүй бол анафилакси нь үхэлд хүргэх аюултай.
Харшилтай хүмүүс, түүний ар гэрийхэн, ард иргэд анафилаксийн үед ямар шинж тэмдэг илэрдэг, шинж тэмдэг илэрсэн үед өвчтөнийг ямар байрлалд байлгах, адреналинийг яаж тарих зэрэг аргуудыг мэдэж байх шаардлагатай байдаг.
Жирэмсэн, өндөр настан, астма, зүрхний титэм судасны өвчтэй, цусны даралтын өөрчлөлттэй хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй.
Тиймээс харшил төрүүлэгчид мэдрэгшилтэй хүмүүс эмчид хандаж зөвлөгөө авах шаардлагатай.
Ялангуяа жирэмсэн, өндөр настан, астма, зүрхний титэм судасны өвчтэй, цусны даралтын өөрчлөлттэй хүмүүс онцгой анхаарах хэрэгтэйг мэргэжлийн эмч хэллээ.
Харшлын долоо хоногийн хүрээнд ард иргэдэд Эрүүл Мэндийн Боловсрол Олгох сургалт цахим хуудсууд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр явуулах бөгөөд бүх шатлалын эмч нарт анафилаксигаас сэргийлэх, яаралтай тусламж үзүүлэх сургалтыг зохион байгуулах юм байна.
Дашрамд дуулгахад, Монголын Харшил Судлалын Нийгэмлэг, мөн энэхүү үйл ажиллагаанд идэвхитэй оролцож 3 дахь жилдээ “Дэлхийн харшлын долоо хоног”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!