ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Саусгоби сэндс” компанийн удирдлагын багт өөрчлөлт оржээ

Өдрийн шуудан
2014 оны 3 сарын 31
Өдрийн шуудан
Зураг зураг

“Саусгоби сэндс” компанийн удирдлагын багт бүтцийн өөрчлөлт оржээ.

Тухайлбал,

  • Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар С.Энх-Амгалан
  • Засгийн газрын харилцаа бодлогын хэрэгжилт хариуцсан захирлаар Ч.Мөнхбат
  • Овоот-Толгой уурхайн даргаар Марк Ройс
  • Санхүү бүртгэлийн газрын даргаар Ж.Энхжаргал
  • Уурхайн технологийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн даргаар Н.Нямгэрэл
  • Уурхайн олборлолт, ашиглалтын хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ж.Ганбаатар
  • Засварын хэлтсийн даргаар Ц.Мандах, Эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны хэлтсийн даргаар С.Мөнхбат
  • Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтсийн даргаар Ц.Ганзориг
  • Засгийн газар, олон нийтийн харилцааны хэлтсийн даргаар Б.Алтанбагана
  • Байгаль орчны хэлтсийн даргаар Б.Баяржаргал
  • Төслийн хөгжил, бодлогын хэрэгжилтийн хэлтсийн даргаар О.Гэрэл
  • Санхүүгийн хэлтсийн даргаар Г.Лхагва-Очир
  • Хүний нөөцийн хэлтсийн даргаар Ч.Эрдэнэбаяр
  • Мэдээллийн технологийн хэлтсийн даргаар Шива Велчури
  • Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Д.Ууганбаяр нар томилогдсон байна.

Дашрамд “Саусгоби сэндс” ХХК нь Өмнөговь аймагт коксжих болон дулааны нүүрсний хайгуул явуулж, олборлон боловсруулж БНХАУ-ын зах зээлд гаргадаг.

Одоогоор ашиглалт явуулж буй Овоот-толгойн уурхай, мөн хэрэгжүүлэх шатанд яваа гурван төсөл болох Сүмбэрийн орд, Заг сүүжийн орд болон Овоот-толгойн далд уурхай зэрэг орд багтаж байгаа. Мөн ашигт малтмалын хайгуулын дөрвөн лиценз эзэмшдэг.

Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг