Энэхүү уралдаан нь замын хувьд шулуун ихтэй, боловч уулаар давах хэсэгт мод чулуутай замаар гарах учраас бартаа саад ихтэй байх бөгөөд раллигаас ялгаатай тал нь нэг өдрийн уралдаан юм.
Уралдаан тусгай тоноглогдсон
Энэхүү уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын авто мастеруудын холбоо ажиллаж байгаа бөгөөд NAKATA MOTORS, BAJA Offroad дэлгүүр, Шилмэл шил ХХК болон Сейфтрек ХХК, BIZOL oil компаниуд ивээн тэтгэгчээр ажиллаж байна.
Уралдаан 4 сарын 12-ны өдөр хотоос баруун тийш 22 товчооноос 30 км зайд Налгар жуулчны амралтын газрын замын хойно болно.
Та тэмцээнд оролцохыг хүсвэл техникийн зөвлөгөөн, бүртгэл, тэмцээний хураамж, техникийн үзлэгийн талаарх хурал 2014 оны 4 сарын 10-ны 15:00 цагт Хишиг Арвин Индустриал ХХК-ны хурлын зааланд болно.
Техникийн зөвлөгөөний үеэр бүртгэл болон тэмцээний хураамжийг хүлээн авна.
Жич : Техникийн зөвлөгөөний үеэр ангилал тус бүрийн сугалаа явагдаж номер олгогдоно.
Нийт уралдааны замыг 3 гарааны туршид хамгийн бага цагт туулсан баг тамирчдыг ангилал тус бүрт шалгаруулан байр эзлүүлнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!