ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэрэл" төвийн багш нар сурагчидтай сайн харилцдаг гэжээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

"Эрдэнэт" үйлдвэрийн харьяа “Энэрэл” төвийн багш н.Энхтуяа гэгч асрах төвийнхөө хүүхдийг зодсон хэрэг энэ сарын дундуур гарсан билээ.

Энэ асуудалд Орхон аймгийн прокурорын газар онцгой анхаарч ажиллаж байгаа тухай УЕПГ-аас мэдээлж байна. 

Дээрх хэргийн хүрээнд энэ сарын 25-ны өдөр “Энэрэл” төвд аймгийн прокурор, Цагдаагийн газрын хүүхдийн ахлах байцаагч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж, “Хүүхдийн эрх-үүрэг” сэдвээр сургалт явуулсан байна.

Мөн хүүхдүүдтэй харилцан ярилцаж тус төвийн багш, сурагчдын хоорондын харилцаа, үйл ажиллагааны талаарх саналыг тусгай  хуудсаар  авч нэгтгэсэн гэнэ.

Сургалт болон судалгаанд таван багш, 27 хүүхэд хамрагдаж санал өгсөн багш, сурагчдын  84.7 хувь нь байгууллагын үйл ажиллагаа хэвийн, багш нар сурагчидтай сайн харилцдаг гэжээ.