Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/20-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Асрах төвийнхөө хүүхдийг зодсон гэх багшийг шалгаж эхэллээ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 3 сарын 20
iKon.MN
Зураг зураг

ТВ-9 телевизийн энэ сарын 19-ний өдрийн 18.30 цагийн  “Mongol  comment” нэвтрүүлгээр Орхон аймаг дахь “Энэрэл” төвийн багш н.Энхтуяа гэгч нь тус төвийн хүүхдүүдийг зодож байгаа” мэдээлэл, бичлэг гарсан билээ.

Тэгвэл энэ хэргийг тус аймгийн прокуророос шуурхай шалгах үүргийг аймгийн Цагдаагийн газарт өгсөн байна.

Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын “Оюут” багийн нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний “Сэлэнгэ” амралтын баазын харъяа “Энэрэл” төвийн нийгмийн ажилтан Ц.Энхтуяаг цагдаагийнхан шалгаж эхэлсэн гэнэ.

Тэрбээр  энэ сарын 8-ны өдөр тус төвийн сурагч О.Бямбадоржийг “Өрөөгөө цэвэрлэсэнгүй” гэсэн шалтгаанаар зодсон байж болзошгүй байгаа аж.