Уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрийн харьяа "Энэрэл" хүүхдийн асран хамгаалах төвийн багш Ц.Энхтуяа гэгч нь асрах төвийн хүмүүжигч О.Бямбадоржийг зодсон хэрэг олонд ил болсон билээ.
Хэргийн дагуу Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Багшийн ёс зүйн хороо, хууль зүйн холбогдох мэргэжилтнүүдийн бүрэлдэхүүн газар дээр нь үзлэг, шалгалт хийсэн байна.
Шалгалтын хариу эцэслэн гараагүй ч эхний ээлжинд "Энэрэл" төвийн багш Ц.Энхтуяаг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Бидэнд олдсон эх сурвалжийн мэдээллээр хүүхэд зодсон дээрх багш нь Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг "Номин" телевизийн захиралын эхнэр аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!