Өчигдөр Microsoft корпораци алдарт Office бүтээгдэхүүнээ iPad-д зроиулж гаргалаа.
Word, Excel, Powerpoint гурав нь тус тусдаа аппликэшн болж бүрэн функцтэйгээ үнэгүй татагдахаар оржээ.
Гэхдээ та Office 365-ын хэрэглэгч бол Edit, Create хийх эрхтэй. Үгүй бол зөвхөн унших горимонд ажиллах юм.
Microsoft-ын CEO Сатъя Наделла цаашдаа Office нь бүх гар утас, таблет, дэсктоп төхөөрөмжинд ижил боломжтойгоор ажилдаг болно гэлээ.
Энэ нь түүний шинэ албан тушаалд очсоны дараах анхны том бүтээгдэхүүний танилцуулга болж байгаа юм. Microsoft корпораци цаашдаа зөвхөн Windows орчинд бус олон платформд нээлттэй ажиллах бизнес загварын өөрчлөлт хийж эхэлж байгааг энэ явдал харуулж байна.
Татах холбоосууд
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!