Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/24-НД НИЙТЛЭГДСЭН

Домогт тамирчин М.Шумахер эмнэлэгт 20 кг туржээ

Б.Сансар
2014 оны 3 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
“Формула-1” уралдааны олон дээд амжилтын эзэн Михаэль Шумахер

“Формула-1” уралдааны долоон удаагийн аварга Михаэль Шумахер уулын цанаар гулгаж байгаад тархиндаа хүнд бэртэл авснаасаа хойш эмнэлэгт ухаангүй 83 өдөр байхдаа 20 кг-аар турж, одоо 55 кг жинтэй болоод байгаа гэнэ.

Удаан хугацаанд хөдөлгөөнгүй хэвтсэний улмаас 45 настай түүний булчингууд агшин багасч эхэлсэн аж.

Хоёр ч удаа хүнд хагалгаа хийлгээд буй тэрээр ойр хавьд нь юу болж буйг мэдэрдэг ч үүнийгээ ямар нэг байдлаар илэрхийлж чадахгүй байгаа бололтой.

Түүнийг эхнэр, хүүхдүүд нь ээлжлэн сахисаар байгаа юм.

Зураг