Уулын цанын амралтанд осолдсоны улмаас хэдэн долоо хоног ухаан алдсан байдалтайгаар эмнэлэгт байгаа “Формула 1”-ийн долоон удаагийн аварга Михаэль Шумахер гэрээслэлээ аль хэдийнэ биччихсэн байсан тухай эх сурвалжууд мэдээлжээ.
Аргентиний "Ole" сонины мэдээлснээр Шумахерийн бүх үл хөдлөх хөрөнгө, мөнгө нь нэг тэрбум еврогоор үнэлэгдэж байгаа бөгөөд энэ хөрөнгийг түүний эхнэр болон хүү Мик, охин Жина Мария нар адил тэгш хувааж авах гэнэ.
Тэрбээр ийнхүү гэрээслэлээ эрт бичих болсон нь 2009 онд ноцтой осолд орж байсантай нь холбоотой хэмээн хэвлэлүүд бичжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!