Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/12-НД НИЙТЛЭГДСЭН

Шумахерын биеийн байдал дээрджээ

Б.Ууган, iKon.mn
2014 оны 3 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Францын Мербелд цанаар гулгах үедээ осолдон ухаан алдаж эмнэлэгт хүргэгдсэн М.Шумахерын биеийн байдалд найдвар төрүүлэхүйц өөрчлөлт гарч байгаа талаар түүний менежер Сабина Кем мэдэгджээ. 

Үүнээс өмнө Германы тамирчныг хиймэл комын байдлаас гаргаж болзошгүй талаар мэдээлэл гарсан ч удалгүй энэ мэдээллийг няцаасан юм.

Михаэл энэ бүхнийг даван гарч, ухаан орно гэдэгт бид урьдын адил итгэсээр байна. Бага зэрэг найдвар төрүүлэхүйц шинж тэмдэг ажиглагдаж байгаа. Гэхдээ бид одоо маш тэвчээртэй байх ёстой гэдгийг бид сайн ойлгож байна” хэмээн Кем болон М.Шумахерын гэр бүлийнхний гаргасан мэдэгдэлд дурджээ. 

Эх сурвалж: ria.ru