F1 уралдааны 7 удаагийн аварга асан Майкл Шумахер өчигдөр цанаар гулгаж байгаад осолдож эмнэлэгт хүргэгджээ.
Францын Альп дахь цанын баазад хүүтэйгээ гулгаж байхдаа хад мөргөж тархиндаа гэмтэл авсан байна. Осол болсон даруйд нисдэг тэргээр хамгийн ойр байх эмнэлэгт хүргэжээ.
Одоо тэнд 44 настай тамирчны эхнэр, хоёр хүүхэд нь хамт байгаа аж.
Эмнэлгээс одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байгаа ба Даваа гарагт албан ёсны мэдээлэл хийх гэнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!