Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/03/19-НД НИЙТЛЭГДСЭН

Эмнэлэг бүр эрэгтэйчүүдийн эмч болон кабинеттай болно

Ж.Отгонмягмар
2014 оны 3 сарын 19
Монголын мэдээ
Эмнэлэг бүр эрэгтэйчүүдийн эмч болон кабинеттай болно

“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги”-ийг батлуулжээ.

Энэ талаар ЭМЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Буянжаргалаас тодрууллаа.

-“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги”-ийг боловсруулсан гэсэн. Энэ талаар тод­руулаач?

-ЭМЯ-наас Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 93 жилийн ойн баярын өдрийг эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих баярын өдөр болгон хоёр дахь жилдээ тэмдэглэхээр  болсон. Учир нь Монгол Улсын нийт хүн амын 48.6 хувийг эрэгтэйчүүд эзэлдэг. Эрэгтэйчүүдийн дундаж нас­лалт 64.9, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74.3 жил байна.

Эрэгтэйчүүд эрүүл мэндийн боловсрол муу байдаг учир зүрх судасны, хавдрын шалтгаант нас баралт ихэсч байна.

Дундаж наслалтын зөрүү нь 9.4 жил байгаа. Дундаж наслалтын зөрүү нь аль ч улс оронд байдаг хэдий ч манай улсад дэлхийн дундаж үзүүлэлтээс 2.5 дахин их байгаа. Энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд тулгамдсан асуудал болж байгааг харуулсан гэж ойлгож болно. Тиймээс ЭМЯ-наас “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги”-ийг боловсруулах зорилт тавьж ажилласны үр дүнд стратегийг батлууллаа. 

-Үндэсний стратегийг бат­луулснаар  ямар ач хол­богдолтой вэ?

-Эрэгтэйчүүдийн эрүүл мэн­дийг хамгаалсан сал­ба­рын бодлогыг гаргаж батал­гаажуулсан нь олон талын ач холбогдолтой. Эрэгтэйчүүд эрүүл мэндийн боловсрол муу байдаг учир зүрх судасны, хавдрын шалтгаант нас баралт ихэсч байна. Стратеги батлагдаж гараад хэсэгхэн хугацаанд хэрэгжээд өндөрлөх бус удаан хугацаанд үргэлжилнэ. Тодруулбал, “Эрэг­тэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги” нь 2014-2018 онд бүхэлдээ хэрэгжих болно. 

-2014-2018 онд хэрэгжих стратеги төлөвлөлтийн  хүрээнд онцлох ямар ажлууд хийгдэх вэ?

-Уг стратеги төлөвлөлтийн хүрээнд ирэх 2018 он хүртэл бүх хоёрдугаар шатлалын эм­нэл­гүүдэд эрэгтэйчүүдийн нө­хөн үржихүйн эрүүл мэн­дийн кабинетийн байгуу­ла­хаар болсон. Түүнчлэн тус кабинетуудад ажиллах эрэг­тэй­чүү­дийн эмч нарыг бэлт­гэ­хээр төлөвлөж байгаа. Учир нь аймаг, дүүргийн нэгд­сэн эмнэлэгт одоогоор эрэг­тэй­чүү­дийн кабинет гэж бай­даг­гүй. Тйимээс бид уг стра­те­гийн хүрээнд аймаг, дүүр­гийн нэгдсэн эмнэлгүүдэд эрэг­тэйчүүдийн кабинетийг бий болгохоор тусгасан гэсэн үг. 

-“Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих үндэсний стратеги”-ийн батлан гаргаж байгаа гол зорилго нь юу байв?

-Тухайн стратеги бодлогын гол зорилго нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг нийгмийн бүх давхаргад ойлгуулах юм. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудлыг өөрсдөд нь болон эрүүл мэндийн салбарын ажилтнуудад, байгууллага хамт олон, гэр бүлд нь ойлгуулах үндсэн чиглэлтэй ажиллаж байгаа.

Зураг