13:22 2014/03/03
Оскар тойм
86 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслол амжилттай өндөрлөлөө.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолын шилдэг киногоор "Боолчлолд өнгөрүүлсэн 12 жил" кино шалгарав. Ингэснээр тус кино Оскараас гурван шагнал авсан юм. Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчнээр Лупита Ньонго "Боолчлолд өнгөрүүлсэн 12 жил" кинонд бүтээсэн дүрээрээ авсан нь олон хүний таамаглалыг баталлаа.
Мөн энэ Оскараас онцлох үйл явдлын нэг нь "Татах хүч" киноны шагналууд байв. Тус кино долоон Оскарын эзэн боллоо. Ердөө хоёр жүжигчин тоглосон гэх энэ кино Шилдэг кино найруулагч, Шилдэг хөгжим , Шилдэг дүрс эвлүүлэгч, Шилдэг зураглаач, Шилдэг дууны эвлүүлэг, Шилдэг дууны найруулга, Шилдэг тусгай эффект зэрэг төрөлд Оскарын эзэн болж байна.
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчинд нэр дэвшсэн жүжигчдээс Леонардо Ди Каприог “Wall Street-ийн чоно” хэмээх кинонд бүтээсэн дүрээрээ авах болов уу хэмээн кино сонирхогчид их хүлээлттэй байлаа. Түүнийг Оскарын эзэн болно хэмээн олон ч онлайн санал асуулгын дүн гараад байсан юм. Харин эцсийн мөчид тэр мөн л Оскарыг атгаж чадсангүй. Мэттью МакКонахи “Даллас худалдан авагчдын клуб” кинонд бүтээсэн дүрээрээ шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин болж олон таамаглалыг няцаалаа.
Харин шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчнийг олон Оскарын эзэн болоод байсан "Татах хүч" киноны баатар Сандра Баллок авах байх хэмээн олон нийтийн сүлжээгээр шуугиад байсан ч үзэсгэлэнт Кейт Бланшетт "Цэнхэр Жасмин" киноны дүрээрээ Оскарын эзэн болж байна.
ОСКАРЫН ЭЗЭД:
12:58 2014/03/03
Оскарын наадмын хамгийн онцгой, чухал шагналын төрөл болох Шилдэг кино шагналд:
Шагналын эзнээр “Боолчлолд өнгөрүүлсэн 12 жил” кино шалгарч 86 дахь удаагийн Оскарын ШИЛДЭГ КИНО болов.
12:51 2014/03/03
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчнийг хэн болох вэ гэсэн таамаглал өрнөсөөр эцсийн мөчид Мэттью МакКонахи шалгарлаа.
Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчинд:
12:45 2014/03/03
Шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчинд:
12:36 2014/03/03
Шилдэг кино найруулагчид:
Эдгээрээс шилдгээр Альфонсо Куарон шалгарч "ТАТАХ ХҮЧ" кино долоо дахь Оскарын эзэн боллоо.
12:28 2014/03/03
Шилдэг зохиол төрөлд “Тэр эмэгтэй” кино шалгарлаа. Энэхүү зохиолыг Спайк Жонз бичжээ.
12:26 2014/03/03
Шилдэг кино зохиол болгосон төрөлд “Боолчлолд өнгөрүүлсэн 12 жил” кино шалгарлаа. Тус киноны туслах дүрд тоглосон Лупита Ньонго мөн өнөөдөр Оскарын эзэн болоод байгаа билээ.
12:18 2014/03/03
Шилдэг киноны дуу төрөлд энэ өдөр Оскарын тайзнаа эгшиглэсэн "FROZEN" киноны "LET IT GO" дуу шилдгээр шалгарлаа.
12:16 2014/03/03
Шилдэг хөгжим төрөлд "Татах хүч" кино Оскарын эзэн болж энэ уран бүтээл зургаан Оскар гардан аваад байна.
12:11 2014/03/03
Хөтлөгч Эллений хийсэн Selfie зураг бүх цаг үеийн хамгийн их Retweet хийгдсэн зургаар шалгарлаа. Хэдхэн минутын өмнө энэ алдрыг Барак Обамагийн эхнэртэйгээ тэврэлдсэн зураг эзэмшиж байсан юм.
11:46 2014/03/03
Шилдэг продакшн дизайн төрөлд "The Great Gatsby" кино авлаа. Ингэснээр тус кино хоёр дахь Оскарын шагналаа авч байна.
11:40 2014/03/03
Оскарын шагналын ёслолын үеэр жүжигчид пицца захиалж идсэн нь өнөөдрийн ёслолын нэгэн сонирхолтой үйл явдал байлаа.
11:31 2014/03/03
Шилдэг дүрс эвлүүлэгч шагналын төрөлд "Татах хүч" кино шалгарч ТАВ дахь Оскарын шагналаа авлаа.
11:29 2014/03/03
Шилдэг зураглаачийн шагналын төрөлд "Татах хүч" кино авлаа. Ингэснээр "Татах хүч" кино дөрвөн Оскарын шагнал аваад байна.
11:15 2014/03/03
Шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчинд:
11:11 2014/03/03
Шилдэг дууны эвлүүлэг төрөлд "Татах хүч" кино Оскарын эзэн боллоо.
11:08 2014/03/03
Шилдэг дууны найруулга төрөлд "Татах хүч" кино авлаа.
11:06 2014/03/03
Оскарын ёслолын үйл ажиллагааны үеэрх зүггүйтэл ...
10:50 2014/03/03
Гадаад хэл дээрх шилдэг киноны төрөлд Италийн "Агуу гоо үзэсгэлэн" шалгарч 86 дахь удаагийн Оскарын эзэн боллоо.
10:38 2014/03/03
Шилдэг бүрэн хэмжээний баримтат киноны төрөлд "Од болохоос 20 футын зайд ..." кино Оскарын эзэн боллоо.
10:35 2014/03/03
Шилдэг богино хэмжээний баримтат кино төрөлд "Хөгжим миний амьдралыг аварсан" кино Оскарын эзэн боллоо.
10:33 2014/03/03
Шилдэг богино хэмжээний киноны эзнээр "HELIUM" 86 дахь удаагийн Оскарын эзэн болов.
10:23 2014/03/03
Шилдэг тусгай эффект төрлийн шагналыг "Татах хүч" буюу "GRAVITY" кино Оскарын эзэн боллоо.
10:16 2014/03/03
Шилдэг бүрэн хэмжээний Animation киноны төрөлд "FROZEN" шалгарлаа.
10:14 2014/03/03
Шилдэг богино хэмжээний Animation киноны төрөлд "MR HUBLOT" кино шалгарлаа.
10:05 2014/03/03
Шилдэг хувцас зохион бүтээгч, Шилдэг нүүр будалт зэрэг шагналын эздүүдийг зарлалаа. Шилдэг хувцас загвар зохион бүтээгчээр "The Great Gatsby" киноны хувцасны загварыг зохион бүтээгч авсан бол Шилдэг нүүр хувиргагчаар "Dallas buyers club" киноны нүүр хувиргагчид авлаа.
09:51 2014/03/03
Жаред Лето туслах эрэгтэй жүжигчний шагналыг авлаа
Америкийн кино академийн дээд шагнал "Оскар"-ийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа яг одоо үргэлжилж байна. Улаанбаатарын цагаар 08.00 цагт улаан хивсний ёслол эхэлж, 09.30 цагт шагнал гардуулах ёслол эхэллээ.
Шагнал гардуулах ёслолын анхны шагнал гардуулах ёслолын эхний шагнал Туслах эрэгтэй жүжигчнийг зарлалаа.
Энэхүү шагналд:
- Бархад Абди "Ахмад Филлипс",
- Брэдли Күүпер "Америкийн луйвар",
- Майкл Фассбендер "Боолчлолд өнгөрүүлсэн 12 жил",
- Жона Хилл "Wall Street-ийн чоно",
- Жаред Лето "Даллас худалдан авагчдын клуб" нар нэр дэвшсэнээс Жаред Лето Оскарын анхны эзэн боллоо.
09:43 2014/03/03
Улаан хивсний ёслол:

Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!