Жил бүр Академийн Шагнал гардуулах ёслол дээр энэхүү Алтан баримлыг ялагчдад гардуулдаг.
Тэгвэл түүний утга учир, билэгдлийн талаар баримтуудыг дэлгэж байна.
1. Оскар юун дээр зогсдог вэ?
Оскар нь таван нүд бүхий хальсны дамар дээр зогсож байдаг. Эдгээр таван нүд нь кино урлагийн гол таван мэргэжилтэн болох жүжигчин, найруулагч, продюсер, техникч, зохиолчдыг билэгддэг гэнэ.
2. Гарт нь юу байдаг вэ?
Гартаа загалмайтны хүлэг баатрын илдийг атгасан байдаг.
3. Бүгд ижилхэн үү?
Үгүй. Академи 1929 оноос хойш нийтдээ 3000 Оскар олгосон бөгөөд бүгд давтагдахгүй дугаартай байдаг.
4. Яагаад нүцгэн байдаг юм бэ?
Академийн анхны гишүүн Седрик Гиббонс баримлын загварыг санаачилжээ. Тэр найруулагч, зохиолч, жүжигчин Эмилио Фернандесийг нүцгэн зогсоон натур болгож Жорж Стэнлигээр бүтээлгэсэн гэнэ.
5. Анх хэзээ Оскар төрсөн бэ?
1929 онд Академи баримлыг бүтээлгэсэн. Түүнийг эхэндээ зүгээр л Гавъяаны шагнал гэж нэрлэж байв. Харин 1939 оноос Оскар хэмээх нэртэй болжээ.
6. Түүнийг хэн хийдэг вэ?
“R.S.Owens and Company” байгууллага баримлуудыг Чикагод бүтээдэг. 50 Оскарыг бүтээхэд 3-4 долоо хоног зарцуулдаг ажээ.
7. Юугаар хийдэг вэ?
Анхны баримлыг цул хүрлээр цутгаж, алтаддаг байжээ. Одоо бол британниа металлаар цутгаж алтаддаг болсон гэнэ.
8. Юу нь өөрчлөгдсөн бэ?
Суурийн хэмжээ нь 1929-1945 онуудад хэд хэдэн удаа өөрчлөгдөж байжээ. Харин 1945 оноос хойш ганц ч өөрчлөгдөөгүй.
9. Хэн анхны Оскарыг хүртсэн бэ?
1929 онд Эмил Женнингс “The Last Command”, “The Way of All Flesh” кинонуудын дүрээрээ шилдэг жүжигчний шагнал хүртэж байв.
10. Хэр хүнд вэ?
34 см (13.5 инч) урттай Оскар нь харагдаж байгаагаасаа хүнд буюу 3.8 кг (8.5 фаунд) жинтэй.
11. Оскар нэрийг яагаад өгөх болов?
1930-аад оны үед Академийн номын санч Маргарет Херрик уг баримлыг түүнийг авга ах Оскартай адилхан харагдаж байна гэж хэлсний улмаас ингэж нэрлэх болсон гэдэг.
12. Энэ жилийн ёслолд хэдэн Оскар бүтээгдсэн бэ?
86 дахь удаагийн Академийн шагналд зориулж нийт 50 баримал бүтээгдсэн.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!