Үндэсний брэнд “Dreamy Drinks” франчайзинг системд шилжиж, дэлхийн тавцанд гарах эхний алхмаа хийлээ
Монголын зах зээлд таатай амт, тасралтгүй сайжруулалт, шинэлэг меню, чанар, үйлчилгээгээр өөрийн өнгө төрх, танигдалтыг бий болгосон газар бол "Dreamy Drinks" bubble tea юм. 2019 онд байгуулагдсан "Dreamy Drinks" жил ирэх бүр үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өдгөө 15 салбартайгаар хэрэглэгчдэд хүрч байна.
Мөн "Dreamy Drinks" bubble tea брэндийг хөгжүүлж буй залуу хамт олон зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлагдахгүй, цаашлаад Монгол брэндийн үнэ цэнийг дэлхийн тавцанд гаргах алсын хараатайгаар ажиллаж байна.
Тухайлбал: Зорилтынхоо хүрээнд 2025 оны 11 дүгээр сард Энэтхэг улсын Мумбай хотноо зохион байгуулагдсан дэлхийн хэмжээний "Franchise India Expo"-д амжилттай оролцож, олон улсын франчайз зах зээлд хөл тавих эхний чухал алхмуудаа хийгээд байгаа юм.
"Dreamy Drinks"-bubble tea үүсгэн байгуулагч Н.Мөнхжаргал хэлэхдээ:
"Манай улсын зах зээлд ихэвчлэн гаднын франчайз брэндүүд орж ирж үйл ажиллагаа явуулдаг бол Монгол брэнд франчайз болж хөгжсөн жишээ харьцангуй цөөн байдаг. Бид зөвхөн гаднаас франчайз худалдан авч ашигладаг биш, Монгол брэндүүд маань дотооддоо франчайзинг системээр өргөжиж, цаашлаад дэлхийн зах зээлд өрсөлдөх бүрэн боломжтойг харуулахыг зорьж байна. Тиймээс сүүлийн таван жилийн хугацаанд бүтээгдэхүүний жор, технологи, үйлчилгээний стандарт болон нийлүүлэлтийн сүлжээгээ олон улсын жишигт нийцүүлэн системчилсний үндсэнд бид ийнхүү франчайз загварт шилжиж байна. Энэ бол зөвхөн брэндийн нэр ашиглах эрх олгох төдий биш, Монгол залуусын ур чадвар, туршигдсан ноу-хауг дотоод болон гадаадын хамтрагчдадаа санал болгож буй стратегийн түншлэл юм" хэмээн онцолсон юм.
Хэрэв та "Dreamy Drinks"-bubble tea - франчайз салбар байгуулах бол шинэ хамтрагчдадаа дараах иж бүрэн дэмжлэгийг үзүүлдэг байна:
- Бэлэн бизнесийн модель: Стандарт жор, сургалт болон үйл ажиллагааны зааварчилгаа.
- Төвлөрсөн нийлүүлэлт: Өндөр чанартай түүхий эдийн тасралтгүй татан авалт.
- Нэгдсэн маркетинг: Брэндийн нэр хүнд, идэвхжүүлэлт болон салбарын нээлтийн PR дэмжлэг.
"Dreamy Drinks" брэнд дотоод болон олон улсын зах зээлд салбар нээх хөрөнгө оруулагчдыг урьж байгаа бөгөөд байршил сонгохоос эхлээд албан ёсны нээлт хүртэлх бүх шатанд хамтран ажиллах юм.
Мөрөөдлөө амталъя - "Dreamy Drinks" bubble tea
Холбоо барих: 77710777 /Dreamy Drinks Bubble TEA/
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



