Улаанбаатар хотын хэмжээнд 2,021 айл цахилгаан эрчим хүчинд холбогдоогүй байна
Нийслэлийн хэмжээнд цахилгаан хангамжгүй 2,021, хүчдэлийн уналттай 580 өрхийн асуудлыг байршлаар нь тодорхойлж эхэлжээ.
Тухайлбал Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт нийт 12 хорооны 737 айл өрх цахилгаангүй, найман хорооны 360 өрх хүчдэлийн уналттай байгаа аж.
Мөн зураг төсөвтэй болон одоо ажил нь эхлээд явж байгаа 11, 20, 33 дугаар хорооны 1,284 айл өрх цахилгаангүй, 20, 33 дугаар хорооны 220 айл, өрх хүчдэлийн уналттай байгаа аж.
Нийт 2,601 айл өрхийг цахилгаан, эрчим хүчээр хангах ажлын мэдээллийг төсөвт тусгах саналыг холбогдох байгууллагуудад хүргүүлжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

