Зураг
Зураг

Canon хэвлэх төхөөрөмжийн шинэ үеийг эхлүүллээ: OLED болон AI технологийг нэгтгэсэн imageFORCE

СУРТАЛЧИЛГАА
0 минутын өмнө
Сурталчилгаа

Оффисын хэвлэх технологийн тэргүүлэгч Canon компани 25 гаруй жилийн түүхтэй imageRUNNER цувралын хөгжлийг үргэлжлүүлэн, хиймэл оюун ухаан (AI), OLED технологи болон автоматжуулалтын дэвшилтэт боломжуудыг нэгтгэсэн imageFORCE цувралаа танилцууллаа.

Өнөөдөр байгууллагуудын хувьд хэвлэх төхөөрөмж нь зөвхөн баримт бичиг хэвлэх, хувилах хэрэгсэл бус, мэдээллийг цахимжуулах, боловсруулах, хамгаалах, хуваалцах зэрэг дижитал ажлын орчны нэг хэсэг болжээ.

Энэхүү өөрчлөлттэй уялдан Canon компани хэвлэлийн чанар, найдвартай ажиллагаа, хэрэглээний хялбар байдал болон бүтээмжийг сайжруулсан imageFORCE цувралаар оффисын хэвлэх технологийн дараагийн үеийг эхлүүлж байна.

зураг
 

imageFORCE цувралын онцлох 4 шинэчлэл

1. OLED технологиор хэвлэлийн чанарыг шинэ түвшинд хүргэлээ

Canon-ийн D² Exposure OLED технологи нь Монгол Улсад худалдаалагдаж буй оффисын хэвлэх төхөөрөмжүүдээс OLED технологи ашигласан цорын ганц, хамгийн өндөр нягтаршилтай шийдэл гэдгээрээ онцлог.

зураг
 

Энэхүү технологи нь сонгогдсон загваруудад 4800 × 2400 dpi хүртэлх нягтаршилтай хэвлэх боломж олгож, өнгөний ялгарал, дүрсний нарийвчлал болон бичвэрийн тодролыг сайжруулна. Ингэснээр байгууллагууд танилцуулга, товхимол, сурталчилгааны материал зэрэг өндөр чанар шаардсан хэвлэлийг дотооддоо хийх боломжтой.

2. AI технологи эвдрэл, гэмтлийг урьдчилан таамаглана

imageFORCE-ийн нэг онцлог нь AI болон Machine Learning технологид суурилсан засвар үйлчилгээний хэрэгцээг урьдчилан таамаглах шийдэл юм.

Төхөөрөмжийн ажиллагаа, эд ангийн ашиглалтын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, болзошгүй эвдрэл, гэмтлийг урьдчилан тодорхойлсноор засвар үйлчилгээг оновчтой төлөвлөх, гэнэтийн зогсолтын эрсдэлийг бууруулах боломжтой. Энэ нь байгууллагуудын өдөр тутмын хэвлэх үйл ажиллагааг тасалдал багатай, найдвартай явуулахад чухал ач холбогдолтой.

3. Гар утас ашиглах мэт энгийн интерфейстэй боллоо

зураг
 

Шинэ үеийн imageFORCE төхөөрөмжүүд нь нэгдсэн загвар, хэрэглээний ижил зарчимтай, мэдрэгчтэй дэлгэцийн интерфейстэй болсон.

Гар утасны хэрэглээтэй төстэй, ойлгомжтой удирдлагын систем нь хэвлэх, хувилах, сканердах зэрэг үйлдлийг хялбарчилж, хэрэглэгчдэд шинэ төхөөрөмжийн хэрэглээнд дасахад илүү дөхөм болжээ.

4. Сканерын хурд 4 дахин нэмэгдлээ

Өмнөх үеийн загвартай харьцуулахад сканерын хурд 4 дахин нэмэгдсэн нь imageFORCE-ийн бүтээмжийг сайжруулсан чухал шинэчлэл юм.

Сонгогдсон загварууд минутад 270 хүртэлх дүрс сканердах хүчин чадалтай бөгөөд их хэмжээний баримт бичгийг богино хугацаанд цахим хэлбэрт шилжүүлэх боломж олгоно. Энэ нь ялангуяа банк, санхүү, боловсрол, төрийн байгууллага болон өдөр тутам их хэмжээний баримт бичиг боловсруулдаг байгууллагуудад ач холбогдолтой.

зураг
 

Зөвхөн хэвлэх бус, дижитал ажлын орчны нэг хэсэг

imageFORCE цувралын шинэчлэл нь хэвлэлийн чанар, хурднаас гадна байгууллагын дижитал ажлын орчинтой уялдан ажиллах боломжийг өргөжүүлжээ.

Canon-ийн uniFLOW Online зэрэг клауд шийдэлтэй холбогдон ажилласнаар баримт бичгийг хэвлэх, сканердах, хадгалах, хуваалцах болон хэрэглэгчийн хандалтыг нэгдсэн байдлаар удирдах боломжтой.

Мөн төхөөрөмжийн сонгогдсон загваруудад мэдээллийн аюулгүй байдлын тохиргоог санал болгох, системийн бүрэн бүтэн байдлыг хянах зэрэг хамгаалалтын боломжууд багтжээ. Үүний зэрэгцээ эрчим хүчний хэрэглээг оновчтой болгох, дахин боловсруулсан материал ашиглах зэрэг байгаль орчинд чиглэсэн сайжруулалтуудыг тусгасан байна.

Ийнхүү 1999 оноос эхэлсэн imageRUNNER-ийн хөгжлийг imageFORCE шинэ шатанд хүргэж, оффисын хэвлэх төхөөрөмжийг байгууллагын бүтээмж, мэдээллийн аюулгүй байдал, дижитал шилжилтийг дэмжих илүү ухаалаг шийдэл болгон хөгжүүлж байна.

Canon imageFORCE цувралын хэвлэх төхөөрөмжүүдийг Canon брэндийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютер Ай Ти Зон компани албан ёсоор нийлүүлж байна. Байгууллагууд өөрийн хэрэгцээнд тохирсон төхөөрөмжийн сонголт, суурилуулалт болон борлуулалтын дараах үйлчилгээний талаар мэргэжлийн зөвлөгөө авах боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл crm@itzone.mn мэйл хаяг болон 75-888-555 утсаар холбогдоорой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.