Зураг
Зураг

АЙЧИ НАГОЯ 2026: Тогтохбаярын Сувд-Эрдэнэ пара наадмаас мөнгөн медаль хүртлээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
30 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Азийн V пара наадамд өнөөдөр эхэлсэн жүдогийн J1 ангиллын эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ мөнгөн медалийн төлөө шалгарч үлдсэн билээ.

Тэрбээр алтан медалийн төлөө Японы тамирчин Хангаи Шизүкад вазари үнэлгээгээр дийлдсэнээр Азийн пара наадмаас Монголын багийн медалийн салхийг хагалж, мөнгөн медаль хүртлээ.

Энэ жинд хүрлийг Казахстаны Альфия Тлеккабыл, Узбекистаны Бону Бабаева нар хүртсэн юм.

зураг
 
Гэрэл зургийг Х.Мөнхбилэг
зураг
 
Гэрэл зургийг Х.Мөнхбилэг
зураг
 
Гэрэл зургийг Х.Мөнхбилэг

Мөн эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд өрсөлдсөн Б.Бат-Эрдэнэ шагналт VII байр эзэллээ. Одоогийн байдлаар 12 улс ямар нэгэн медаль хүртсэнээс медалийн чанараар манай улс Тайланд, Вьетнамын хамт наймдугаарт жагсаж байна.