Өчигдөр суурьшлын бүсэд БААВГАЙ үзэгдсэн 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ
Аймаг, нийслэлээс ирүүлсэн 2026 оны 10 дугаар сарын 18-19-ний өдрийн явцын урьдчилсан мэдээллээр улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.
Үүнээс нийслэлд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт-2, орон нутагт Увс аймаг-1, Хөвсгөл аймаг-10, Хэнтий аймаг-2, Завхан аймаг-1 буюу нийт 5 аймаг, нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 16 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Улсын хэмжээнд суурьшлын бүсэд айл өрхүүдийн ойролцоо орж ирсэн 4 баавгайг аюулгүй болгож агнасан, 2 баавгайг үргээж, суурьшлын бүсээс гаргаж мод руу явуулж, аюулгүй болгосон, 6 дуудлага мэдээллийн дагуу орон нутгийн шуурхай баг эрэн хайх ажиллагаа явуулсан.
Эдгээрээс нийслэл болон орон нутагт бүртгэгдсэн дөрвөн дуудлага мэдээлэл батлагдаагүй байгаа аж.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
