АЙЧИ НАГОЯ 2026: Т.Сувд-Эрдэнэ АЛТАН МЕДАЛИЙН төлөө өрсөлдөнө
Япон Улсад үргэлжилж байгаа Азийн пара наадмын жүдогийн төрөл өнөөдөр эхэллээ. Эмэгтэйчүүдийн J1 ангиллын 52 кг-ын жинд Тогтохбаярын Сувд-Эрдэнэ өрсөлдөж байгаа юм.
Манай жүдоч шөвгийн наймд Индонезийн Новиа Ларассатиг ялаад хагас шигшээд Казахстаны Алфия Тлеккабылийг вазари үнэлгээгээр илүүрхэв.
Ингэснээр манай жүдоч алтан медалийн төлөө Японы Хангай Шизүкатай өрсөлдөхөөр боллоо. Т.Сувд-Эрдэнэ орон нутгийн цагаар 16:00 цагт шигшээ барилдаанаа хийх хуваарьтай.
Харин эрэгтэйчүүдийн J1 ангиллын 70 кг-ын жинд өрсөлдсөн Баатарсүрэнгийн Бат-Эрдэнэ эхний тойрогт Киргизийн Байгази Султангазьевийг ялаад шөвгийн наймд Энэтхэгийн Капил Пармарт дийлдсэн юм.
Ингэснээр Б.Бат-Эрдэнэ дагах тойрогт Узбекистаны Ибрахиман Акбаровтой барилдахаар болжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
