Зураг
Зураг

НӨАТ-ын III улирлын буцаан олголтоосоо албан татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 19-23-нд үргэлжилнэ

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ оны III улирлын Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2026 оны аравдугаар сарын 19-23-нд ebarimt системээр хүлээн авна. 

Хэрэв та 

  • Автотээврийн хэрэгслийн албан татвар
  • Галт зэвсгийн албан татвар
  • Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
  • Газрын төлбөр /газар эзэмшигч/
  • Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
  • Малын тоо толгойн албан татвар
  • Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад "Тийм" гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.

Мөн энэ сард багтаж 2026 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.

зураг