Зураг
Зураг

Б.Пүрэвдагва: Авто замыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компаниудад хариуцлага тооцно

Д.Янжиндулам, ikon.mn
9 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Нийслэлд баригдаж буй авто замуудыг хугацаанд нь ашиглалтад оруулаагүй гүйцэтгэгч компани, албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэж Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр мэдэгджээ.

Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Дэлхийн банкны санхүүжилт болон бусад эх үүсвэрээр хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлийн ажил удаашралтай байна. Тухайлбал Өнөр хорооллын арын авто зам байнгын хэл ам дагуулж ирсэн. 

Сэлбэ гол дагуу 2.5 километр авто замыг барьж буй “МСРС” ХХК гэдэг компанийг ажлыг нь өгүүлэх шаардлагатай, олон зөрчил гарсан. Сэлбийн авто замын гүйцэтгэгч компаниудын дунд асуудал үүссэн үйл явдал болоод байна.

Яармагийн урд талд барьж байгаа авто замын ажил юу болж байгаа нь мэдэгдэхгүй юм. Цаг хугацааны хувьд удаашралтай байгаа учраас Эрдэнэжамъян даргын удирдаж байгаа төслийн авто замын ажлуудад онцгой анхаарч, шахаж ажилламаар байна" гэв.

Эдгээр авто замууд нь хэт удаашралтай, хугацаандаа ашиглалтад орохгүй байгаа тул гүйцэтгэж байгаа компаниудыг солих хүртэл арга хэмжээ авахаар болж байгаа аж.