"Нэгдүгээр хорооллын арын авто замын арал, бродюрыг нураасан ч өнгө хучилтыг голын долгио шиг тавьсан байна"
Нэгдүгээр хорооллын арын 2.7 километр авто замыг Дэлхийн банкны санхүүжилтээр өргөтгөх ажил 2025 онд эхлээд буй. Бүтээн байгуулалтын явцад замын голд тусгаарлах “арал” мэт зааг байгуулсан нь иргэдийн дунд шүүмжлэл дагуулж арал, бродюрыг нураажээ.
Харин сүүлийн үед шинээр авто замын өнгө хучилтыг гүйцэтгэхдээ тэгш бус тавьжээ.
Энэ тухай хотын дарга Б.Пүрэвдагва "Намайг ажил авч байхад Нэгдүгээр хорооллын арын авто замд арал үүслээ гэж эхэлсэн. Үүний дараа арлаа авч байна гээд бродюроо нураагаад эхэлсэн.
Одоо авто замын эхний хучилтыг гүйцэтгэхдээ голын долгио шиг тавьж байна гэж байнга санал, гомдол ирж байна. Энэ зам алдартай зам боллоо.
Замын ажлыг ирэх наймдугаар сарын 1-ний дотор стандартад нийцүүлэн бүрэн дуусгаж, ашиглалтад оруулахыг "Улаанбаатар хотын Тогтвортой авто зам, тээвэр төслийн дэд зохицуулагч Э.Эрдэнэжамъянд үүрэг болгож байна. Ажлын талбар дээрээс иргэдэд мэдээлэл өгөх хэрэгтэй" гэв.
Авто замын барилгын ажлыг Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын захиалгаар Макс рөүд, Арж капитал компанийн түншлэл гүйцэтгэж байгаа бол цогц гудамж замын зураг төслийг Финланд улсын Финнок компани боловсруулжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
