"Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад оруулна"
Сэлбэ гол дагуух авто замын өнгөн хучилтын ажил үргэлжилж байгаа бөгөөд долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөснийг Нийслэлийн Замын Хөгжлийн Газраас мэдээлэв.
Баянзүрх дүүргийн 43, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгаа Сэлбэ голын хамгийн нарийсалтай хэсгийн үерийн далан сувгийг шинээр хийх ажлын зураг төсөв батлагдсаны дагуу 741 метр түшиц ханыг "Билгүүн Монгол Констракшн" компани барьж дуусгаад буй.
Харин гол дагуу зүлэг, явган хүний чулуун замуудыг тавих, голын хоёр талаар иргэд алхах, амарч суух ая тохитой орчныг бүрдүүлэх тохижилтын ажлыг Геодези Усны Барилга Байгууламжийн Газар болон "Сила констракшн групп" компани гүйцэтгэж байгаа билээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

