С.Батсайхан: Сэлбэ голын тохижилтын ажил 80 гаруй хувьд хүрсэн
Сэлбэ гол дагуух тохижилтын ажлын явцыг мэдээллээ.
Энэ тухай Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан "Нийслэл хотод үргэлжлэн орсон борооны дараа Сэлбэ голын усны түвшин нэлээн нэмэгдсэн. Зуслангийн бүс, уулаараа цас орсон тул Сэлбэ голыг хөндлөн боож орц, гарц гаргаж, урсцын тохируулгыг гүйцэтгэж байна. Усны түвшин нэмэгдсэн ч голдирол гаргасан хэсэгт усаа боломжийн хэмжээнд өнгөрүүлж байна.
Сэлбэ гол дагуу зүлэг, үер буусан ч эвдрэхээргүй явган хүний чулуун замуудыг тавьсан байгаа. Голын хоёр талаар иргэд алхах, амарч суух ая тохитой орчныг бүрдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Сэлбэ голын тохижилтын ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна.
Цаашид голын усны түвшин нэмэгдвэл түр гаргасан орц, гарцыг авах, ус зайлуулах хоолойн хүчин чадлыг нэмэгдүүлэх юм" гэв.
Тохижилтын ажлыг Геодези Усны Барилга Байгууламжийн Газар болон "Сила констракшн групп" компани гүйцэтгэж байгаа бөгөөд төсөвт өртөг ₮6.2 тэрбум байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

