Зураг
Зураг

АЙЧИ НАГОЯ 2026: Уламбаярын Сүрэнжав Азийн пара наадмын аварга боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Адилбиш

Японд үргэлжилж байгаа Азийн пара наадмын таеквондогийн төрөлд эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Уламбаярын Сүрэнжав алтан медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн K44 ангиллын 52 кг-ын жинд найман тамирчин өрсөлдөхөд У.Сүрэнжав шөвгийн наймд Индонезийн Риа Юлиантаг 15:0, 13:1-ээр илүүрхсэн бол хагас шигшээд БНХАУ-ын Шиан Шаог 2:0, 6:6-гаар ялж, шигшээд Узбекистаны Умида Мамаражабоваг 10:0, 2:0-ээр ялснаар алтан медаль хүртлээ.

Ингэснээр Азийн пара наадмын эхний өдөр Монголын шигшээ баг нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл медалиар одоогийн байдлаар медалийн чанараар наймдугаарт жагсаж байна.