Зураг
Зураг

Б.Амарсанаа: Шатахууны тонн тутмын үнэ 17.8%-ийн өсөлттэй дүнгээр импортоор орж ирсэн тул дотоодод үнийг нь нэмсэн байна

П.Сайнжаргал, IKON.MN
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шатахууны шуурхай штабаас өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. 

Энэ үеэр ААН-үүд ямар үндэслэлээр шатахууны үнэ нэмсэн асуудлыг шалгахаар Монополын эсрэг газрын даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсгийн эхний ээлжийн дүгнэлтийг танилцуулав. 

Монополын эсрэг газрын дарга Б.Амарсанаа "Өмнөх шуурхай штабын ээлжит хуралдаанаар шатахуун борлуулдаг ААН-үүд шатахууны үнийг нэмсэн үндэслэлийг шалгаж, танилцуулах үүргийг өгсөн байдаг. Улмаар ажлын хэсэг байгуулагдан ажилласан.

Урьдчилсан байдлаар шатахууны үнэ өссөн асуудал нь өнөөгийн цаг үе буюу олон улсын нөхцөл байдалтай холбоотойгоор дэлхий даяар шатахууны үнэ өссөнтэй холбоотой байна. 

Монголчууд олон улсын биржээс үнээ тогтоож авч байгаатай холбогдуулан есдүгээр сард нэг тонныг 873 ам.доллароор АИ-92 бензинийг авдаг байсан бол аравдугаар сард нэг тонн тутмыг нь 1,063 ам.доллароор авч байгаа буюу 17.8 хувийн өсөлттэй үнээр импортоо хийж байгаатай голлон холбогдож үнэ өссөн байж болзошгүй байна. Гэхдээ дэлгэрэнгүй эцсийн мэдээллийг өгнө" гэлээ.