Эрүүл мэндийн 198 байгууллагад хяналт шалгалт хийж, зөрчилд ₮14.3 саяын шийтгэл оногдуулсан байна
Энэ онд эрүүл мэндийн 198 байгууллагад төлөвлөгөөт хяналт шалгалт хийснийг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас мэдээлэв.
Хяналт шалгалтын үр дүнд 147 байгууллагад 1,883 заалт бүхий албан шаардлага хүргүүлсэн байна. Мөн хэрэглэх хугацаа дууссан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эмийг устгах 12 дүгнэлт гаргажээ.
Зөрчилд үндэслэн нийт 14.3 сая төгрөгийн шийтгэл ногдуулсан байна.
Хууль тогтоомжийн хэрэгжилт 71.3 хувьтай үнэлэгдэж, өмнөх оноос 4.4 хувиар өссөнийг дурдав. Цаашид эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, аюулгүй байдлыг хангах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалт, мэргэжил арга зүйн зөвлөн туслах үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэдгийг мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
