Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Азийн наадмын шигшээд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2026 оны 10 сарын 19
IKON.MN
Зураг зураг

Пара наадмын таеквондогийн төрөл өнөөдөр эхэллээ. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав, Х.Темирбек нар өнөөдөр дэвжээнд өрсөлдсөн.

У.Сүрэнжав шөвгийн наймд Риа Юүлиантиг 2:0, хагас шигшээд Азийн наадмын аварга БНХАУ-ын Шиан Шаог мөн 2:0-ээр ялснаар алтан медалийн төлөө Узбекистаны Умида Мамараджабоватай тунаж үлдлээ. 

Харин эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд өрсөлдсөн К.Темирбек Ираны Мохаммада Хассанпоурт дийлдсэнээр тэмцээнээ өндөрлүүллээ.