Зураг
Зураг

АЙЧИ НАГОЯ 2026: Хаулетийн Темирбек ХҮРЭЛ медаль зүүв

Э.Тэмүүлэн, iKon.mn
46 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ж.Адилбиш

Японд үргэлжилж байгаа Азийн пара наадмын таеквондогийн төрөлд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдөж буй. Тухайлбал паралимпын аварга У.Сүрэнжав, паралимпын мөнгөн медальт Г.Болор-Эрдэнэ, Б.Шинэбаяр, Хаулетийн Темирбек нарын бүрэлдэхүүнтэй баг тамирчид очсон билээ.

Эрэгтэйчүүдийн K44 ангиллын 58 кг-ын жинд есөн тамирчин өрсөлдөхөд К.Темирбек хүрэл медаль хүртлээ.

зураг
 
Гэрэл зургийг Ж.Адилбиш
зураг
 
Гэрэл зургийг Ж.Адилбиш
зураг
 
Гэрэл зургийг Ж.Адилбиш
зураг
 
Гэрэл зургийг Ж.Адилбиш
зураг
 
Гэрэл зургийг Ж.Адилбиш

Тэрбээр шөвгийн наймд Ираны тамирчин Мохаммадтаха Хассанпоурт дийлдсэн ч Афганистаны Хамраз Али Сажад, хүрэл медалийн төлөө Японы Мицүя Танакаг буулган авснаар Монголын багийн анхны хүрэл, хоёр дахь медалийн эзэн боллоо.