Нэг өдөрт хийх гэрийн даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоох чиглэл өглөө
Гэрийн даалгавар бол хичээлээр эзэмшсэн мэдлэг, чадварыг бататгах, гүнзгийрүүлэх, бие даан суралцах чадварыг хөгжүүлэхэд нөлөө үзүүлдэг.
Гэхдээ хэт их ачаалалтай гэрийн даалгавар нь хүүхдүүдийн нас, хөгжлийн онцлогт тохирохгүй байгаа нь сургалтын үр дүнд сөргөөр нөлөөлдөг болсон.
Иймд сургалтын зориулалт болон хүрэх үр дүнгээс хамааран гэрийн даалгаврын төрөл, түвшин, нэг өдөрт өгөх гэрийн даалгаврын дээд хугацааг анги, насны онцлогоос хамааран ялгаатайгаар тогтоож өгөх талаарх чиглэлийг Боловсролын сайдын 2026 оны наймдугаар сарын 31 ний өдрийн А/276 дугаар тушаалаар баталлаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

