Монгол Улсын Хөгжлийн Банкны “ХӨГЖЛИЙН БОНД-1”-ийн захиалгыг есдүгээр сарын 7-9-ний өдрүүдэд авна
Монгол Улсын Хөгжлийн Банк ХХК-иас нийтэд санал болгож буй нийт 500 тэрбум төгрөгийн бондын эхний транч буюу 100 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх “ХӨГЖЛИЙН БОНД-1”-ийн урьдчилсан захиалгыг 2026.09.07-2026.09.09-нд авна.
Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн андеррайтераар нь ажиллаж буй тус бондын давуу тал нь Монгол Улсын Засгийн газартай дүйцэх ВВ-/В1/В+ түвшний зээлжих зэрэглэлтэйгээс гадна ХХОАТ, ААНОАТ-аас бүрэн чөлөөлөгдөхөөрөө онцлогтой.
Нэг хөрөнгө оруулагчийн хөрөнгө оруулалтын хязгаар зарласан хэмжээнээс хэтрэхгүй бөгөөд арилжаа нь өрсөлдөөнт саналд ӨГӨӨЖӨӨР, өрсөлдөөнт бус саналд НЭРЛЭСЭН ҮНЭЭР санал өгч оролцох эрхтэй юм.
Бондын нөхцөл:
- Нэгжийн үнэ: 100,000 төгрөг
- Хугацаа: 12 сар
- Хүү: "Бодлогын хүү + 2%"-с хэтрэхгүй
- Хүү төлөлт: Хагас жил тутам
- Транч-1 татан төвлөрүүлэх дүн: 100 тэрбум төгрөг
- Нийт дүн: 500 тэрбум төгрөг
- Зээлжих зэрэглэл: ВВ-/В1/В+
- Анхдагч арилжаа: Өрсөлдөөнт 70%, Өрсөлдөөнт бус 30%
Тус бондоор татан төвлөрүүлэх 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээр Монгол Улсын тэргүүлэх ач холбогдолтой дэд бүтэц, эрчим хүч, үйлдвэрлэл, зам, тээврийн салбаруудыг дэмжих санхүүжилтийг олгох юм.
Та өөрийн үйлчлүүлдэг үнэт цаасны компанид бондын захиалгаа өгөх боломжтой бөгөөд арилжаанд оролцохын тулд үнэт цаасны дансаа урьдчилан нээлгэж, хөрөнгө оруулах мөнгөн дүнгээ дансандаа байршуулсан байхыг анхаарна уу.
Илүү дэлгэрэнгүй заавар болон бондын талаарх мэдээллийг бидэнтэй холбогдон авна уу.
Данс нээх, арилжаанд оролцох:
- trader.tengercapital.mn,
- Tenger Capital аппликэйшн
- Нью-Хоризон оффис 14 давхар 1401 тоот
Бондын шинжээчид: 8888-1054 | 8015-0272 | 8085-0272
Холбоо барих: 7711-0272
Тэнгэр Капитал ҮЦК ХХК
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!



