М.Бадарч: Барилдаагүй гурван жил боллоо. Маргааш зодоглохоор өмсгөл, хувцастайгаа бөхийн өргөөнд ирнэ
Өнөөдөр Монгол Бөхийн Холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр улсын гарди М.Бадарч Монгол Бөхийн Өргөөнд холбооны удирдлагуудтай уулзсаныхаа дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Тэрбээр "Ц.Магалжав тэргүүнтэй сая уулзлаа. Тоймтой юм хэлсэнгүй. Ер нь барилдуулахгүй юм шиг байна. Одоо барилдаагүй гурван жил болчихлоо. Яривал их юм бий. Гэхдээ миний ярьсныг хүмүүс хүлээж авах биш дээ. Маргааш болох барилгачдын ойн барилдаанд зодоглохоор бүртгүүлэх гэсэн боловч бүртгэхгүй байна. Гэхдээ маргааш барилдахаар өмсгөл, хувцастайгаа өргөөнд ирнэ.
Ард түмэн болон бөхчүүд юу гэхийг нь харьяа.
Би өнгөрсөн наадмаар барилдах хүсэлтээ бүх газруудад өгсөн. Үндэсний бөхийн холбоо болон наадам зохион байгуулах комиссоос дэмжигдсэн ч шадар сайд барилдуулах хууль, эрхзүй нь байхгүй байна гээд барилдуулаагүй" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
