Есдүгээр сарын 25-ны өдөр Монгол-Хятадын авто замын боомтууд түр хаана

М.Батчимэг, ikon.mn
0 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хилийн боомтуудын 2026 оны есдүгээр сард ажиллах цагийн хуваарийг Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ. 

Монгол-Оросын хилийн боомтууд энэ сард хэвийн ажиллах бол Монгол-Хятадын автозамын Байтаг боомт есдүгээр сарын 25, 26, 27-ны өдрүүдэд түр хаана. Мөн автозамын Булган, Замын-Үүд, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Бичигт, Баянхошуу, Хавирга, Сүмбэр боомт есдүгээр сарын 25-ны өдөр түр хаах юм байна. 

зураг
 
Хил хамгаалах байгууллага