Өнөөдөр Эдийн засгийн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх юм байна.
Харин УИХ-ын ээлжит бус чуулган үдээс хойш 14.00 цагт эхлэх бөгөөд Хөрөнгө оруулалтын болон Цөмийн энергийн тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Чуулганы өчигдрийн хуралдааны цагийг сунган хуралдаж эдгээр хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.
Хоёр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр Улсын Их Хурлын 2013 оны ээлжит бус чуулган өндөрлөнө.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
|