
Премьер лигийн түүхэн дэх хамгийн амжилттай клуб Манчестер Юнайтед шинэ дасгалжуулагч Дэвид Мойесийн удирдлаганд тааруухан амжилт үзүүлж, лигтээ 6-р байрт бичигдэн, Аваргуудын лигт ч хасагдах аюулд ороод байна. Тэд ирэх жил Аваргуудын лигт оролцож чадах болов уу? CSPORTS-ийн зочин нийтлэлч ShaqDiesel ийн бичиж байна.
1. Өнгөрсөн болон одоо цагт урган гарсан асуудлууд
Английн топ клуб "Манчестер Юнтайтед" сүүлийн 20 гаруй жил Английн багуудын нэр төрийг өндөрт өргөж ирсэн. Гэвч цаг хугацаа гэдэг зүйл өнгөрөхийн эрхээр хүссэн хүсээгүй баг өөрчлөгдөх шаардлагатай болдог. Энэ үзэгдэл ч болох цаг "улаан чөтгөрүүд"-д аль эрт тохиогоод байсан ч домогт дасгалжуулагч Фергусон хэрэндээ л хойшлуулж байжээ.
Багийн тогтмол амжилтыг олон хүчин зүйлээр тайлбарлаж болох ч энэ багийн хувьд дасгалжуулагч гол үүрэгтэй байсан юм. 1986 оноос нэг клубийг 27 жил дасгалжуулсан Фергусон хөгширөх нь тодорхой, зодог тайлах нь цаг хугацааны асуудал байж ирсэн. Харин Шотланд дасгалжуулагч "улаан чөтгөрүүд"-ээс хүртсэн хайр, хүндлэл, итгэлийнхээ хариуд биеийн байдал, хөгширөлттэйгээ удаан хугацаанд тэмцэлдэн, өдийг хүрээд арга буюу бууж өгсөн нь аж.

2013 онд хэн агуу дасгалжуулагчийг орлох вэ гэдэг толгой эргүүлсэн асуулт бууж ирсэн юм. Сонирхолтой нь тэд бас л нэг Шотланд дасгалжуулагчаар багаа удирдуулахаар болсон. За яг хаана нь асуудал урган гараад ирсэн бэ гэж асуух байх л даа, мэдээж энэ бол багийн арга барил өөрчлөгдөх шинэ үйл явц эхэлсэнтэй холбоотой байдаг л энгийн асуудал юм.
Гэхдээ энэ асуудал ихэвчлэн насжилт өндөртэй, цус сэлбэх шаардлагатай клубүүд, өөрсдийн гэсэн тоглолтын арга барил, логик, философио алдсан заримдаг болсон л тохиолдолд ихэвчлэн болдог шинэчлэлт билээ. Топ, гигант клубүүд энэхүү шинэчлэлтийг үеэс үед амжилттай хийж ирсэн байдаг боловч хэдэн жил заримдаа хэдэн арван жилээр хийж чадалгүй, уналтанд орох тохиолдол бий.

Ер нь бол "Манчестер Юнайтед" клуб эдгээр тохиолдлын алинд нь ч хамаарагдахгүй, зөвхөн дасгалжуулагч л солих процесс хийх гэж байсан баг юм. Ихэнхдээ топ дасгалжуулагчдын үлдээсэн гайхалтай багаар нь шинэ дасгалжуулагч тактик, логикын баримтлан амжилтыг үргэлжлүүлэхийг илүүд үздэг гэдгийг бид "Барселона" клубээс бэлхэн харж болохоор байгаа. Барселона клуб нь 1988 онд дасгалжуулж эхлэсэн Йохан Круйфын суулгасан тики така болох Голланд стилийн хөлбөмбөг 2003 онд дасгалжуулж эхлэсэн Франк Райкардын үед жинхэнэ тарьсан үр нь утгаараа ургацаа өгж эхлэжээ.
2003 оноос утгаараа хэрэгжиж эхлэсэн тактик, Хосеп Гуардиолагийн эринд төгөлдөржиж, түүнээс хойш хоёр дасгалжуулагчийн гараар дамжсан ч "Барселона" клуб тактик, бүрэлдэхүүнээ хадгалсаар л байна. 11 жилийн хугацаанд дөрвөн дасгалжуулагчын гараар орсон ч гэвч бүрэлдэхүүний цөм, тактик, флисофи байсаар л байгаа. Амжилт ч дагаад хэвээр байгаа нь топ багуудын дасгалжуулагчаа солих процессийн тод жишээ юм. Дэлхий дээр хамгийн төгс бүрэлдэхүүнтэй, туршлагатай болон ирээдүйтэй залуусыг хослуулсан байрлал бүрдээ нөөц гэх дэлхийн суперододтой гэвэл хэтрүүлсэн болохгүй баг бол "Манчестер Юнтайтед" билээ.
Тэдний хэмжээний нөөцтэй багууд байгаа ч олонг нэрлэх хэцүү аж. Зун ч эхлэж, шинэчлэлтийг Мойес гэж нөхөр авчирахаар боллоо. Олон жил дундаж клубийг удирдаж, дундажаас дээгүүр баг болгосон Мойесыг туршлагатай гэж хэлэх ч цомын төлөө өрсөлдөөнд бол шинэ цэрэг гэхэд хилсдэхгүй. Ийнхүү хүссэн хүсээгүй шинэчлэлт эхлэж, баг өөрчлөлтөнд орж 27 жилийн турш байсан логик, философи, тактик, сэтгэл зүй тэр чигтээ шинээр ачааллагдаж лоад хийгдэж эхэллээ.
2. Мойес бол Фергусон биш
Шотланд болгон адил гэвэл хол хэвтэн биз ээ. Мойес бол Фергусонг бодвол олны танил болоод "Манчестер Юнайтед"-д ирсэн бол Фергусонг мэддэг нэгэн цөөн л байсан байх. Тухайн нөхцөл байдал руу буцаад очвол 1966 оноос хойш Английн дээд лигт нэг ч түрүүлж үзээгүй, үе үе аваргуудын лигийн эрх рүү ороод ирдэг одоогийнхоор "Эвертон", "Спөрс" хавьцаа "улаан чөтгөрүүд" байжээ.

Ийм багт мэдээж гигант баг болж, топ түвшинд удаан ноёрхох хүсэл тэмүүлэл байсан тиймдээ ч цом авчирахгүй байсан Фергусонд итгэж байсан. Итгэхээс ч өөр яах билээ дээ. Учир нь уналтанд орсон Английн лигт дэлхийн шилдгүүдийг авчирах нь битгий л аваад үлдэх гэж клубүүд чадлаараа үзэж байхад, Фергусон байсан байгаагүй үр дүн онцын өөрчлөлт байсангүй ээ. Тухайн үед "Ливерпүүл" болон "Ювентус" клубүүдийн хооронд болсон 1985 оны аваргуудын лигийн финалаар болсон хар өдөр эрдэнэт хүний амь нас эрсдэж, танхай "Ливерпүүл"-ийн фанатуудаас болж Английн лигээс таван жил нэг ч баг европын тэмцээнд орох эрхгүй болоод байсан үе. Тийм ч учраас бүх шилдгүүд тэднээс зугтаж, лиг уналтанд орж 1990-ээд оны дунд үеэс л сэргэж ирсэн байна.
"Улаан чөтгөрүүд" итгэж, хүлээсэн үр дүн нь жинхэнэ л гайхамшиг байж хүүхдийн академиас залуус түрж гарж ирэн, сайн ч солилцоо наймаа хийж Премьер лиг гэж нэрлэгдэх болсон Английн дээд лигт тэд хуучны топ түвшиндээ хүрэх нь тэр.
Энэ амжилт бол Фергусоны тунгийн тохируулах хосгүй чадвартай шууд холбоотой, тэр бол багийн тэнцвэрийг сайн хадгалж, туршлага болон залуу насыг хослуулж, багийн тамирчин бүрийг идэвхитэй байлгаж, тоглолт бүрт ашиглах гэсэн компьютер шиг тархи нь үнэхээр биширмээр байснаас гадна Фергусон бол бүх цаг үеийн түүхэнд байгаагүй гайхалтай сэтгэл зүйч байсан юм.
Түүний удирдаж байсан "Юнайтед" бол ямар ч багаас сэтгэл зүй өндөр байж, ялагдаж явсан ч ялж явсан ч сэтгэл зүйгээрээ илүүрхэж, иргэн ирэлтийг хамгийн чадварлаг, амжилттай хийдэг баг байсан. Тактик, багийг тэнцвэржүүлэх, сэтгэл зүйг өргөх гээд энэ бол Фергусоны ялгарах шинж чанар гэлтэй.
2012-2013 оны улирал буюу Фергусоны сүүлийн жилд улаан чөтгөрүүд нийт оролцсон бүх тэмцээндээ 121 гоол оруулсан бөгөөд 56 гоолыг нь хоёрдугаар үед хийж байжээ. Тэгэхээр нийт гоолынхоо 46,2%-ийг хоёрдугаар үед хийдэг ийм өндөр сэтгэл зүйтэй баг Премьер лигт "Юнтайтед"-аас өөр байхгүй ээ. Түүнчлэн долоон гоолыг шүүгчийн нэмж өгсөн минутанд хийсэн гэхээр ямар гайхалтай сэтгэл зүйтэй баг байсан бэ гэдгийг 89 оноотой улирлыг дуусгаж, 20 дахь Премьер лигийн түрүүгээ авснаас нь харж болох биз ээ. Мөн Манчестер нь хоёрдугаар үед гоол оруулсан үедээ ердөө дөрөвхөн удаа хожигдсон гэсэн гайхалтай статистик үзүүлсэн байна.
Харин 2013-2014 оны Мойесийн улиралд оролцсон бүх тэмцээндээ 84 гоол оруулаад байгаа бөгөөд 45 гоолыг нь хоёрдугаар үед оруулсан байна. Гэвч тэд хоёрдугаар үед гоолдсон тоглолтуудынхаа долоод нь хожигдож, дөрөвт нь тэнцсэн гэсэн хангалтгүй статистиктай Премьер лигийн улирлын зургаадугаар байранд 45 оноотой явна. Тэгэхээр энэ статистикаас багийн сэтгэл зүй ямар байгааг та бүхэн харж болно. Фергусоны сэтгэл зүй гэж ийм байдаг бол Мойес ямар гэж?

Мойес бол өөр нэгэн билээ. Тэрбээр багийг чанга сахилга батаар базаж, нарийн төлвөлсөн тактикаар бүгдийг тоглохыг шаарддаг, солилцоо наймааны гайхалтай овжин нүдтэй нүүрсийг өнгөлөөд алмаз болгож чаддаг нэгэн гэхэд хилсдэхгүй.Тиймдээ ч "Эвертон"-д түүний нөлөө, эрх мэдэл жижиг Фергусоны хэмжээнд байсан биз. Гэхдээ ялагч сэтгэлгээ, сэтгэл зүйг тэр багт бүрдүүлж өгдөг дасгалжуулагч гэхэд Мойесын ур чадвар дутах юм шиг.
Дэвид Мойесийг Английн хөлбөмбөгийн эзэн улсын "Хаан" гэж хэлж болох Европт бол "хүлэг баатар" гэмээр баг, цомгүй жил гэж барагтай бол үгүй, төгс бүрэлдэхүүнтэй, тактик бүрт зохицох өндөр чадвартай тамирчид, ажлаа сайн мэддэг арын албаныхан, арабын баячууд шиг хэдэн зуун саяаар наймаа хийх мөнгө өгөхгүй ч нэлээдгүй мөнгө өгөх эзэд, үнэнч фэнүүд, хулхи ч фэнүүд гээд дэлхийн хамгийн олон фэнтэй, үргэлж амжилтаар цангаж буй гигант клуб угтаж авсан юм. Арга барил, нөхцөл байдал өөр байсан хоёр дасгалжуулагчийг хооронд нь харьцуулж, Мойесийг Фергусоны замаар алхах байх гэж найдвал шинэчлэлт биш төгс уруудалт болох биз.
3. Уруудалтыг харахын оронд арга хэмжээ авах
Улирал эхлээд аваргын төлөө өрсөлдөөнд нэрлэгдэж байсан "Манчестер" шал мөргөх нь тэр. Хуучны Премьер лигийн бүх багийн зүрхэнд шар ус хуруулж байсан "улаан чөтгөрүүд" нэг л биш шүү. Бөмбөг эзэмшилт, гоолын оролдлого, тактик дажгүй ч болохгүй байгаа нь дундажаас доогуур багуудад хусуулж байгаагаас нь бэлхэн харагдахаар байна. Бэртэл гэмтэл гээд хурган шалтгаанаар хүмүүс тайлбар тавьж болох ч ийм нөөцтэй багт бол инээдтэй л шалтгаан тэгхээр юу тэдний амжилтыг зулгааж байна вэ? Тэр бол тактик болон сэтгэл зүй нөгөө л нэг Фергусон Мойес хоёрын ялгаа бол амжилтын гол уруудах шалтгаан нь болоод байгаа юм.

Тамирчид эхнээсээ л тактикад зохицохгүйн улмаас сэлгээндээ гацаж байна. Тэдгээр гацсан хүмүүсийн нэгэн Шинжи Кагава билээ. Кагава энэ улирал ердөө л 16 нь тоглолтонд оролцож, нэг ч гоол хийгээгүй байгаа аж. Фергусоны нэгэнт багийг тэнцвэржүүлж, тамирчин бүрийг идэвхитэй байлгах мэргэн аргаа, компьютер шиг тархи Мойест байхгүйгээс зарж л орхихоос яах билээ. Андерсон, Фабио гээд хайран залуус багаа орхихыг харах хэцүү л байлаа.
Удахгүй Япон шидтэн маань өөр лигийг зорих нь гарцаагүй болчоод байгаа. Видич, Фердинандын төгс хамгаалалт нас ахисан ч бүр тэгтлээ уруудчаагүй л баймаар атал Мойесын нүдэнд хог шиг харагдсан бололтой, ийнхүү ахлагч хүний махаар тэжээгдсэн Видич багаа орхих нь тодорхой л болсон.

Хэдий сайн тамирчин байсан ч тохирсон дасгалжуулагчийн дор тоглохгүй бол амжилт нь урууддаг гэдгийг Видич, Кагавагаас бид харж байгаа. Улаан чөтгөрүүд-ийн тоглогчид үнэхээр формаа алдаад, хөгширөөд, эсвэл учраа олохгүй байна уу? тэднийг хүчээр булшлаад байна уу гэдэг нь сонин. Андре Виллас-Боаш "Челси"-д ирээд Лэмпард, Терри, Дрогба нарыг золтой л зодог тайлуулчаагүй шиг тийм явдал "Манчестер"-д ч мөн адил тулгамдаад л байна. Топуудаасаа "Арсенал"-ыг л нэг ганц бөмбөгөөр унтаа тоглолтонд барсан "Манчестер" сайн багуудыг болъё гэхэд дундажаа ч барах байлаа. "Сандерлэнд", "Сток" зэрэг багууд тэдэнд хүнд даваа болж хувирснаас гадна Олд Траффорд бол тэдний талбай байхаа больсон.
Олимпиакос тэднийг илүүрхэж долоохон удаа хаалга руу цохих боломжийг Юнайтед-ийн залууст өгсөн ч тэд нэг л удаа хаалгаа онож, 0-2 харьцаатай ялагдаад байна. Дуртай нь ирээд гурван оноо авсаар л. Тэд ийм байдалтай аваргуудын лигт хол явах нь ч юу л бол бараг дараагийн шатанд шалгарсан нь ачааллын нэмж лигтээ улам муу амжилтан дээр нь гал руу тос хийхтэй л адил зүйл болох биз. Нэгэнт шинэчлэлт нэрээр устгал эхэлсэн бол өөрчлөлт нэрээр мөнгө цацах нь дамжиггүй билээ. Феллани гээд томчуудын арааны шүүсийг асгаруулж байсан залууг авчираад бас л хойлогтуулаад байх шиг.

Хамгаалалтандаа идэвхитэй буцаж, гайхалтай бөмбөг таслаж, онцлог нь довтолгоонд идэвхитэй оролцож багийг удирддаг байсан буржгар залуу маань ч урам зориг нь унтарсан эрч хүчгүй болсон харагдах юм. "Манчестер"-ийн төвийн шугамыг 20 нь жил шахам авж явсан Пол Скоулз гэж хүн ямар нөлөөтэй байсан гэдгийг Фергусон зодог тайлсан хойно ч дуудаж байснаас бид түүний төвийн шугамын удирдах чадвар ямар вэ гэдгийг харж болохоор. Феллани бол нөөц болохоос хэтрэхгүй дэмий наймаа байсан бол багийн рекордоо эвдэн Матаг авдаг нүд хуруу болохгүй ч үр дүн тийм их өгөх нь эргэлзээтэй.
Мата өмнө нь ийм нарийн тактик, сахилга баттай довтолгоо зохион байгуулдаг дасгалжуулагчийн дор тоглож байгаагүй хүн шүү дээ. Гэтэл талбайд бүжиглэх шахдаг түүнд Мойесийн тактик тохирох эсэх нь бас л асуулт. Жанузай гээд нэг нээлт хийсэн ч багийн зохистой тэнцвэржүүлэлт хийж чадахгүйн улмаас сэлгээнд суулгачих гээд л байгаа. РВП, Рүүни, Матагийн довтолгооны хослолыг үүсгэж чадвал амжилт ирэх өндөр магадлалтай ч бас л хослуулж чадах эсэх нь сонин юм. Учир нь Мойесэд топ од тамирчидтай харьцаж сурсан түүх үгүй ээ. Өөрөө л од болгож байснаас од авж байсан удаа байхгүй билээ.

Түүнд цаг хугацаа өгвөл Мойес сураад бүх зүйл ок болохын биш үү гэж найдаж байгаа цөөнгүй хүн байгаа ч одоо цаг үеийн хөлбөмбөг 1980-аад оноос тэс өөр болсон. Топ түвшинд гарахын тулд бүх клубүүд алалцаж байгаа.
"Арсенал", "Ман сити", "Челси" ч эхний дөрөвтөө баталгаатай багууд тэдний араас сэргэж буй "Ливерпүүл", ойлгомжгүй байгаа "Спөрс" орж байгаа нь дээр "Эвертон" ороод ирлээ. Ийм аймар өрсөлдөөнтэй үед ганц хоёр жил эхний дөрвөөс хол байхад л эргэж ирэн гэдэг санснаас ч хэцүү.

Орон гаран ч од нь гийвэл "Спөрс'' ч эвгүй харин "Эвертон" бол мөнгө л дутаж байгаагаас чанрын хувьд аль хэдийн топ клуб болчоод байгаа. "Челси", "Арсенал" дасгалжуулагчидаа хэдэн жилдээ л солихгүй. Харин "Сити" мөнгөөр бүхнийг эргүүлж чадах нь дамжиггүй биз. "Юнайтед" тийм ч өглөгч эзэдтэй биш шүү. Уналтанд итгэж хүлээх бол "Интер Милан"-ы араас л орно, 2010 оны аваргуудын лигийн аваргууд лигтээ ч эхний дөрөвт харагдахаа байсан.
Хэзээ сэргэх нь тодорхойгүй болсон гэдгээс гадна Италийн лиг буцаж өрсөлдөөнд орж байгаа нь нэрмээс болсоор л. Улирлын тэн хагасын турш Мойесэд итгэж байсан ч одоо бол түүнд улаан хуудас үзүүлэх цаг нь ирлээ. Асуудал нэг л бөндгөрт байгаа нь тодорхой байна. Орны хүнийг нь эрчимтэй хайх хэрэгтэй, дэлхийн аваргын дараа топ дасгалжуулагчид сул болох боломжийг л алдахгүй ашиглах хэрэгтэй. Тэд ирэх жил аваргуудын лигт л лав орохгүй!!!

Энэхүү нийтлэлийг бичсэн ShaqDiesel нь спортын ертөнцөд өрнөж буй бүхий л төрлийн мэдээ мэдээллийг тогтмол хүргэн уншигчдын хэрэглэх дуртай хуудсуудын нэг болоод буй "ROYAL SPORTS" хуудасны админ, нийтлэлч юм. МУИС-д суралцдаг, Челси клубын хөгжөөн дэмжигч.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!