Аваргуудын лиг дахь Английн багуудын ялагдлын цувааг Юнайтед үргэлжлүүллээ.
Гэхдээ Арсенал, Сититэй харьцуулах юм бол хамаагүй сулхан багт дийлдэж дахин хэл амны бай боллоо. Алехандро Домингес, Жоэл Кэмпбелл нар Де Хеагийн хаалганд гоолдож хариу тоглолтыг маш сонирхолтой болголоо.
2 долоо хоногийн дараа Юнайтед талбайдаа 2 -оос дээш гоолын зөрүүтэй хожих хэрэгтэй болж байна. Хамгийн сүүлд 1984 онд тэд Цомтой багуудын цомд Барсад 2 : 0-ээр хожигдоод хариу тоглолтонд бүхнийг эргүүлж байсан юм.
Энэ ялагдал Давид Мойсын сөрөг амжилтын жагсаалтыг нэгээр нэмсэн. Юнайтед Аваргуудын лигт анх удаа Грекийн багт хожигдож байгаа нь энэ юм. Ингээд та бүхэнд энэ тоглолтын дараа бодогдсон 6 зүйлээс хуваалцая.
1. Рио, Видичийн хослол асуудал дагуулж байна
Сүүлийн үед Рио Фердинанд Неманья Видичийг хамт гарсан тоглолтуудад тактикийн томоохон асуудал үүсч байна. Тэд өмнөх шигээ хурдтай байхаа больсон учраас арын шугамын балансыг барихын тулд бусад тоглогчид илүү гүнд татах хэрэгтэй болж байна.
Үүнээс болж Юнайтедийн хагасууд бөмбөгөө авахын тулд мөн л хойшлох хэрэгтэй болод байна. Энэ нь хагас хамгаалалт болон довтолгоог дэндүү тусгаарлаж, довтолгоо өрнүүлэхэд хэцүү болгож байгаа юм. Мөн үр дүнгүй алсын дамжуулалтууд их хийгдэж байгаа.

Том Клеверли, Майкл Кэррик нарын идэвхитэй бүсийг харуулсан зурагнаас тэд тоглолтын ихэнхи хэсгийг арын бүсдээ өнгөрүүлсэн нь харагдаж байна. Уг нь Юнайтед тоглолтын төгсгөлд бөмбөг эзэмшилтээр 60 хувьтай илүүрхсэн байгаа. Гэхдээ Олимпиакосоос бараг 2 дахин цөөн цохилт хийж ганцхан удаа хаалгаа оносон нь довтолгоо ямар тааруу байсныг харуулж байна.
Энэ тактикийн асуудлыг хариу тоглолтонд анхаарахгүй бол шөвгийн найм Юнайтедийн хувьд дэндүү хол харагдаж байна. Бас нэгэн баримт дурьдахад Фердинанд, Видич хамтдаа 2011 оноос хойш Аваргуудын лигийн 5 тоглолтонд хамт гарсан бөгөөд үүний ердөө 1-т нь Юнайтед хожжээ.
2. Юнайтедийн алсын дамжуулалтууд үр дүнгүй байна

Юнайтедийн алсын дамжуулалтуудыг харуулсан энэ зурагнаас хэдэн зүйлийг онцолж болохоор байна. 1-рт тэдний маш олон дамжуулалт амжилтгүй болсон.
2-рт ихэнхидээ талбайд босоо байдлаар өгсөн дамжуулалтууд таслагдсан байна. Харин талбайд хөндлөн пассууд ерөнхийдөө эзэндээ очсон.
Эхний хэсэгт дурьдсан ёсоор энэ бүхэн хагас хамгаалагчид бөмбөг авахын тулд дэндүү хойшоо татаж байгаа нь үүнд нөлөөлж байна. Мөн Юнайтедийн зохион байгуулалтын асуудал ч гэсэн харагдаж байгаа.
3. Рүүни цалингийнхаа хэмжээнд тоглох хэрэгтэй
Кристал Паласын эсрэг оруулсан гоол нь тасархай байсан. Гэхдээ Рүүни Олимпиакосын эсрэг долоо хоногийн 200 мянган фунт авах хэмжээний тоглолтоо гаргаж чадсангүй.
Рүүни Олимпиакосын эсрэг долоо хоногийн 200 мянган фунт авах хэмжээний тоглолтоо гаргаж чадсангүй.
Тоглолтын турш тэрээр 7 такль хийсний ердөө 2 нь амжилттай болж, ганцхан цохилт, нэг ч чухал дамжуулалт өгч чадсангүй. Тэрээр багийнхаа хожигдолд үр дүнгүй довтолгоо, нэмэргүй хамгаалалтаар хувь нэмрээ оруулсан гэхэд болно.

Дэлхийн хөлбөмбөгчдөөс хамгийн өндөр цалинг халаасалж байгаа учраас Рүүни тэр хэрээрээ илүү хичээх хэрэгтэй гэдгээ ойлгож байгаа байх. Ялангуяа баг нь ийм нөхцөл байгаа үед Рүүни л лидерийн үүргийг гүйцэтгэж чадна.
4. Давид Мойст энэ удаа аз тус болсонгүй
Европын дундаж багийн эсрэг ердөө 7 цохилт хийж ганцыг хаалга руу чиглүүлж хожигдсон учраас Давид Мойс энэ удаа багаа азгүй байлаа гэх нь тохиромжгүй байх.

Тоглолтын дараа BBC Radio Five Live -д өгсөн ярилцлагадаа тэрэр Бидний Европ дахь хамгийн тааруу тоглолт байлаа. Ийм тоглолтоос сайн үр дүн хүлээх хэрэггүй. Тоглогчдод хэцүү байгаа хэмээсэн юм.
Олимпиакосын эхний гоол санаандгүй хачир авсан мэт боловч нарийн харвал Алехандро Домингуез маш мэдрэмжтэй хөл тавьсан байгаа.
Юнайтедийн хожигдолд ямар ч шүүгчийн буруу шийдвэр, бэртэл гэмтлийн шалтгаан байхгүй. Тэд ердөө л маш тааруу, идэвхигүй, үр дүнгүй байлаа.
5. Мойсын байдал улам хэцүүдсээр
Энэ ялагдлын дараа Давид Мойс дээр ирэх дарамт шахалтын хэмжээ шинэ түвшинд хүрлээ.
Маргааш өдрийн сонинг Мойс уншихгүй байсан нь зүгээр байх. Сэтгэлийн дарамт болохын нэмэр.

Daily Express - “That’s Gunner cost you” #tomorrowspaperstoday #bbcpapers #Olympiacos #mufc pic.twitter.com/n4rJ0fT4X9
Daily Mirror - "Greek Clods" #tomorrowspaperstoday #bbcpapers #Olympiacos #mufc pic.twitter.com/954Vdj9BOU
Sun - "Mousacka for Moyes" #tomorrowspaperstoday #bbcpapers #Olympiacos #mufc pic.twitter.com/BjnEwdTap9
Daily Telegraph Sport - “Clueless, aimless and hopeless” #tomorrowspaperstoday #bbcpapers #Olympiacos #mufc pic.twitter.com/zg9vWZ9saS
Рой Кийнд хүнийг тэгж доромжлох ямар ч эрх байхгүй. Дуугүй л байсан дээр.
Эдгээр гарчгууд Мойсын ганхсан суудлыг улам хүчтэй савлуулж байна. Хэдийгээр Юнайтедийн фенүүд түүнд цаг өгөх хэрэгтэй хэмээн өмөөрч байгаа боловч орчин үеийн хөлбөмбөгт Сер Алекс Фергусоны үеийнх шиг хүлээх нь юу л бол. Асар их мөнгө, нэр хүнд, бизнес Юнайтедийг тойрон эргэлдэж байгаа учраас энэ байдлаараа байвал Мойс улирлын төгсгөлд гэхэд тун хүнд байдалд орох болно.
6. Лиса Каррик нөхрөө хамгаална
Майкл Каррик тоглолтын дараа ITV -д богино ярилцлага өгснийг Рой Кийн хараад Юнайтедийн тоглолт шиг үхээнц яриа байлаа хэмээж.
Харин Лиса Каррик нөхрөө өмөөрч Твиттэр хуудсандаа ийнхүү бичжээ. Рой Кийнд хүнийг тэгж доромжлох ямар ч эрх байхгүй. Дуугүй л байсан дээр.
Ямартай ч Юнайтедийг шүүмжлэх гэсэн хэн нэгэн гарч ирвэл эхлээд хадагтай Карриктай тулах хэрэгтэй бололтой. Рой Кийний үг ч ч гэсэн түүнд хамаагүй бололтой.

Энэхүү нийтлэлийг бичсэн Г.Баярсайхан нь Спортбокс телевизээр Италийн Серие А-г тайлбарлан, үзэгчдийн талархлыг хүлээсэн спортын сэтгүүлч юм. "Гуаньжоу 2010" Азийн наадамд ажиллаж байсан туршлагатай. Монголын спортын хамгийн том форум "Спортын Цонх" форумын админ, www.sportnews.mn-ий нийтлэгч. Өдгөө SPS телевизэд ажиллаж буй Рома клубын фен.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!