Дорноговь аймгийн төв Сайншанд орчимд шүлхий өвчний голомттой байгаа. Иймээс Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар-Замын-Үүд, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаар суудлын автомашин болон “В” ангилалд хамаарах ачааны автомашинтай зорчихгүй байхыг иргэд, жолооч нарт ОБЕГ-аас анхаарууллаа.
Харин суудлын галт тэрэг ердийн цагийн хуваарийн дагуу явж байгаа тул Сайншанд, Замын-Үүд, Эрээн чиглэлд галт тэргээр зорчих боломжтой гэдгийг хэллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!