Дорноговь аймгийн Айраг, Сайншанд сумдад олон улсын хорио цээрт мал, амьтаны гоц халдварт шүлхий өвчин гарсан учраас аймгийн Онцгой комиссын шийдвэрээр хорио цээрийн дэглэм тогтоожээ.
Мөн Улаанбаатар-Сайншанд, Улаанбаатар- Замын-Үүд чиглэлд суудлын автомашин болон 5 тонноос доош даацын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өчигдрөөс эхлэн хязгаарлажээ.
Тиймээс нийслэлийн авто тээврийн шалган бүртгэх товчоодоор тухайн чиглэлийн тээврийн хэрэгсэлийг нэвтрүүлэхгүй байгааг анхаарууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!