Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Шүлхийтэй тэмцэхэд 641 сая төгрөг олгохоор боллоо

Д.Надмид
2014 оны 2 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг

ОБЕГ-ын дарга Т.Дуламдоржоор ахлуулсан ажлын хэсгийнхэн шүлхийн голомт бүхий гурван аймагт ажиллаж байна.

Тэд Сүхбаатар аймагт шүлхий өвчинтэй тэмцэх үйл ажиллагааны зардалд яаралтай хэрэгтэй байгаа 641 сая төгрөгийн асуудлыг шийдвэрлэлээ.

Хамгийн сүүлд авсан мэдээгээр өнгөрсөн бямба гаригт буюу Сүхбаатар аймагт 100 үхэр, Дорноговь аймагт 37 үхэр шүлхийгээр нэмж өвчилжээ.

Одоогоор гурван аймгийн нийт 12 суманд хорио цээр тогтоож, 2500 үхэр өвчилснөөс 2477 үхрийг устгалд оруулсан байна.

ОХУ-аас шүлхийн вакцин ирэх пүрэв гаригт ирэх гэнэ. Ажлын хэсгийнхэн орон нутагт ажилласан тухай дэлгэрэнгүй сурвалжлагыг маргаашийн дугаараас уншаарай.

Зураг