Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Хиймэл амьсгаа хийсэн ч нэгэнт амиа алдсан байсан"

А.Гэрэлмаа
2014 оны 2 сарын 24
Монголын мэдээ
Зураг зураг

Хэдхэн хоногийн өмнө ууланд авиралт хийж байгаад осолдож,  амь насаа алдсан МУГТ Л.Болдбаатарын ослын талаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн бага хуралд “Монголын уулчдын үндэсний холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Баянцагаан, МУГТ  Б.Гангаамаа, талийгаач Л.Болдбаатарын охин Б.Үүрцайх нар оролцов. 

22:00 цагийн үед аавыг хад мөргөсөн, ухаангүй байдалтай олсон.

“Монголын уулчдын үндэсний холбоо”-ны ерөнхий нарийн бичгийн дарга  Ж.Баянцагаан хэвлэлийн хурлын эхэнд “Гавьяат тамирчин Л.Болдбаатарын авиралт нь уулчдын холбооноос зөвшөөрөгдсөн байсан. Оны өмнө зөвшөөрлөө аваад, багаа бүрдүүлж, бэлтгэлээ хийж байгаад авиралтаа хийсэн. Гурван хүний бүрэлдэхүүнтэй баг байсан ч нэг нь өвчний улмаас авирах боломжгүй болсноор охин Б.Үүрцайхтайгаа хамт ууланд авирсан” гэв. 

Л.Болдбаатар нь охиныхоо хамт энэ сарын 6-ны өдөр Баян-Өлгий аймагт очсон бөгөөд Малчин уулын бэлд машинаар явж хүрсэн байна. Эхний хоёр өдөр бие халаалт хийж, гурав дахь өдрийнхөө өглөө авиралтаа эхлүүлсэн аж. Ингээд 16:00 цагийн үед Малчин уулын оргилд хүрчээ. Уулнаас буух үед орой болсон байсан бөгөөд цасан дээгүүр гулгаж буухаар шийдэн бууж байгаад хоёулаа хөл алдсан байна. 

Ч.Болдбаатарын охин Б.Үүрцайх хэлэхдээ “Бид хоёр хоёул хөл алдаад, би нэг ухаан ороход аав байхгүй байсан. Тэгээд би цасаа дагаад буувал аавынхаа хойноос бууна гэж бодон буусан. Энэ үед аавын үүргэвч, малгай зэрэг олдсон. Түүгээр нь баримжаалан явсаар 22:00 цагийн үед аавыг хад мөргөсөн, ухаангүй байдалтай олсон. Би хиймэл амьсгаа хийсэн ч нэгэнт амиа алдсан байсан” гэлээ. 

Зураг