Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/02/24-НД НИЙТЛЭГДСЭН

Уулчин Л.Болдбаатар агсны ослын шалтгааны талаар мэдээлэл хийнэ

Д.Эрдэнэцэн, iKon.mn
2014 оны 2 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Уулын спортын ОУХМ, Гавьяат тамирчин Л.Болдбаатар Баян-Өлгий аймгийн нутаг Алтай богд ууланд авиралт хийж, буух явцдаа осолдсон харамсалтай хэрэг энэ сарын 13-нд гарсан билээ.

Түүнийг аймгийн Онцгой байдлын алба уулчидтай хамтран хайсны эцэст энэ сарын 20-ны 17.00 цагийн үед нас барсан байдалтайгаар олсон юм. Тэгвэл энэхүү харамсалтай хэрэг явдлын тухай Монголын уулын холбооноос өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ үеэр уулчин Л.Болдбаатар агсны осолдож, амиа алдсан шалтгааны талаар мэдээлэл өгөх гэнэ. 

Хэвлэлийн хурал  Спортын төв ордны хурлын зааланд 11.00 цагт болно.